Далай лам Данзанжамц: Монголчуудын зан заншил бурханы шашинтай маш их холбоотой

45647_84235Д.ЦЭРЭННАДМИД

Монголын сэтгүүлчдийн баг саяхан Энэтхэгт зор­чихдоо ариусахуйн орон Дарамсалад очиж Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцад бараалхаж, эрхмийн дээд айлдварыг сонс­сон юм.

Бидний багт Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, сэтгүүлч П.Алтанцэцэг (МҮОНТ), Д.Отгонжаргал (UBS), С.Батбаатар (Өнөөдөр сонин), Ц.Гүрсэд (ТВ9 Будда продакшн), Ш.Хишигсүрэн (Соён гэгээрүүлэгч ТВ), О.Баярмаа (ЕТV), Ц.Батбаатар (Монгол фото сэтгүүл) нарын 20-иод хүн багтсан юм.

Сэтгүүлч бидний аяны богц дүүрэн ирсээн. Энэ удаа Далай лам Данзанжамцтай хийсэн ярилцлагаа толилуулж байна.

XXI зуунд хэвлэл мэдээллийн салбар маш чухалд тооцогдож байна. Ялангуяа ардчилсан улс оронд хэвлэлийн эрх чөлөө гэдэг бүр ч илүү чухал байна.

Монгол Улсын хувьд эртний баялаг уламжлалт шашин соёл, орчин үеийн хөгжил дэвшилийг хослуулсан улс орон юм.

Уламжлалт баялаг шашин соёлоо хөг­жүүлэхэд сүм хийдүүдэд үүрэг хариуцлага ногдо­хын зэрэгцээ хэвлэл мэдээллийн та бүхэнд ч үүрэг хариуцлага ногдож байгаа гэж бодож байна. Би Энэтхэг болон Америк, Европ, Япон зэрэг улс орнуудаар явах үедээ сэтгүүлчдэд “Өнөөдөр зөв явдал мөр, энэрэн нигүүлсэл болон бусдад туслах тусч сайхан сэтгэл зэрэгт анхаарлаа хан­дуулах нь багасч байна. Тийм учраас сэтгүүлч та нар энэ тал дээр анхаар­лаа хандуулах хэрэгтэй” гэж хэлдэг. Хоёрдугаарт шашин хоорондын эв зохицол маш чухал. Эдгээрт хэв­лэлийхний үүрэг байгаа гэж хэлдэг. Монгол Улс түүхийн талаасаа бурханы шашинтай улс орон мөн. Тийм учраас монголчуу­дын зан заншил бурханы шашинтай маш их уялдаа холбоотой байгаа. Орчин үеийн хөгжлийг олохын зэрэгцээ дотоод сэтгэлийн амар амгаланг мэдрэхийн зэрэгцээ бурханы шашин та бүхэнд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Монгол­чуудын дотор янз бүрийн шашин шүтдэг, бүр ямар ч шашин шүтдэггүй хү­мүүс байж болох авч ний­тэд нь авч үзвэл Мон­голын шашин соёл гэвэл яахын аргагүй бурханы шашин болж таарна. Бурханы шашин шүтнэ гэдэг нь зүгээр нь шашин шүтэх эрх чөлөөний асуудал биш хамгийн гол нь энэ шашны ач тус, үүнийг шүтэхийн учир шалтгаан нь юу байна гэх зэргийг ойлгож ухаарах маш чухал юм. Тийм учраас бурханы шашин шүтэх гэж буй бол энэ шашны цаад утга уч­рыг нь ухаарах хэрэгтэй. Жи­шээл­бэл бурханы шаш­ны дотоод сэтгэл суд­лалын арга ухаан нь ака­демик төвшинд явагддаг.

Сэтгүүлч та нар бур­ханы шашны талаар мэдээ мэдээлэл түгээхийн зэрэг­цээ сургалт судал­гааны энэ зүйлүүдээс олон ний­тэд хүргэж байх хэрэгтэй. Бурханы шашинд бие эрхтэний болон сэтгэлийн мэдэл зэргийг хэрхэн ялга­даг талаар хэвлэл мэдээл­лээр тайлбарлан ярьдаг байвал сайн. Би сэтгүүлч нарт та заан шиг урт хо­шуутай байх хэрэгтэй шүү гэж хэлдэг. Та нар бодит үнэн хаана байна тэр бүг­дийг үнэртэх адил эрж олоод ард түмэнд мэдэгд­дэг байх хэрэгтэй гэж хэл­дэг. Сэтгүүлч та нар шу­дарга байр сууринаас, аль нэгэн талд туйлшралгүй бодит байдал сайн байсан ч, муу байсан ч тэр бүгдийг үнэн зөвөөр нь ард түмэнд таниулах нь чухал юм шүү. Өнөөдөр та бүхэнтэй уул­заж байгаа­даа би маш их баяртай байна. Та бүхэн энэ газ­рыг зорин ирсэн байгаа. Та бүхэнд баяр­лалаа.

-ДээрхийнГэгээнтэнтаныачлаливээлээр 1979 оноосхойшМонголорондбурханышашиндахиндэлгэрсэн. ИххөлгөнийуламжлалыгхадгалжирсэнТөвд, Монголхоёрорныцаашдынбурханышашныхөгжилямарбайвалзохистойвэ?     

-Таны хэлсэн үнэн билээ. Төвд, Монголд дэл­гэрсэн бурханы шашин нь их хөлгөний онцлог бүхий шашин мөн. Монголд бур­ханы шашин дэлгэрсэн цаг хугацааг гурав хуваас­ны сүүлийн дэлгэрэлт нь манай Төвдөөс дэлгэрсэн гэж үздэг. Монголоос олон эрдэмтэн лам хуврагууд Төвдөд ирж ном үзэж байлаа. Тэдний туурвисан гайхамшигтай ном зохиолууд бишгүй бий.

Эдүгээ дэлхийн олон эрдэмтэнтэй уулзаж бай­хад дэлхий дээр бурханы шашны үзэл онолыг учир шалтгааны ухаанаар нот­лон тайлбарласан, ловон Чоглан болон Чойдаг на­рын арга зүйгээр тайл­барласан шашин бол ганц Төвдийн шашин юм гэдэг дээр санал нэгдэж байгаа. Бурханы шашинтай бүх улс орон ийм биш байна. Жишээлбэл бурханы шашин дэлгэрсэн Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орнуудад хэдий их хөлгөний шашин дэлгэрсэн, “Билгүүний зүрхэн” судрыг уншдаг боловч учир шалтгааны ухаан, нотлохуйн ухаанд төдийлөн суралцдаггүй мэт байдаг. Тийм учраас ловон Чоглан, Чойдаг на­рын учир шалтгааны ухаа­ныг анхааран судладаг нь гагцхүү Төвдийн бурханы шашин болж байгаа юм. Төвдийн бурханы шашин ийм байх тул Төвдөөс Мон­­­голд дэлгэрсэн бур­ханы шашин ч энэ мэт байх нь дамжиггүй. Ар болон Өвөр Монголоос учир шалтгаа­ны ухаанд мэргэшсэн агуу том том эрдэмтэн олон төрсөн түүхэнд бий. Жишээлбэл алагшаа Дандар лхарамба гэж агуу их эрдэмтэн байлаа.

Энэхүү бусдаас онц­гой шашныг хадгалж, хамгаалж, хөгжүүлэн авч явах нь уг шашны сургаал номлолд сайтар сурал­цахаас шалтгаалах болно. Би Төвдийн буддист, Хята­дын буддист, өөр бусад бурханы шашин шүтдэг хүмүүст “Бид XXI зууны бурханы шашинтан байх ёстой шүү” гэж хэлдэг. Үүний гол учир нь юу вэ гэвэл орчин үеийн мэдлэг боловсролтой, дээр нь бурханы шашны суурь онол зэргүүдийг сайтар ухаарсан байх хэрэгтэй гэсэн үг юм. Бурханы шашны суурь онолуудыг сайтар ухаарсны үүднээс бурхан шүтээндээ сүсэг бишрэл олдог байх хэ­рэгтэй. Төвдүүд бид өнөө­дөр бусдын нутагт ца­гаачлан амьдарч байгаа хэдий ч халх, буриад, халмиг тэргүүтэй Монгол үндэстэн нийт 400 гаруй лам хуврагт бурханы шаш­­ны боловсролыг олгоод байна.

Өнөөдөр баруунд бо­лон Америкийн сэтгэл судлалын эрдэмтэд бур­ханы шашныг анхааран судлаж байна. Тэдний үзэж байгаагаар сэтгэл судлалын талаар тайлбар хийхэд бурханы шашны сургаал номлол маш их тус болж байгаа юм байна.

-МонголУлсбурханышашныэртнийуламж­лалтайардтүмэн. Бур­ханышашныгуламжлалтаргаухаанаархөгжүүлэхболонэдүгээбаруундбур­ханышашиндэлгэрчбай­гаааргабарилхоёртсайнболонмууталуудбайнауу?

-Дан ганц гүрэм засал, лүн ван хүртэх төдийд явбал бурханы шашин түргэн доройтохын шалтгаан болно /инээв/. Энэ төдийгөөр бурханы шашны онцлогийг гаргаж чадахгүй. Бүх шашинд хурал ном хурах, ямар нэгэн зан үйл үйлдэх, ерөөл тавих зэрэг зан үйлүүд байдаг. Эд баялаг бүтээх, нас уртасгах, дайснаа эрхэнд хураах зэрэг амирлангуй, хатуу, эрхэнд хураах зан үйлүүд бурханы шашинд арай илүү их байна. Гэвч үүгээр бурханы шашны амин голыг барьж ча­дахгүй ээ. Эдүгээ урд өмнө бурханы шашин дэлгэрч байгаагүй улс оронд со­нирхох болсон нь бидний энэ өрөөнд залаатай бай­гаа 17 бандида нарын сур­гаал номлолыг сонирхох болсонтой холбоотой. Эдгээр эрдэмтэн бандида нарын сургаал номлолд зан үйлүүд байгаа боловч гол сургаал нь биш ээ. Хамгийн гол нь тэдний айлдсан төв үзэл, билиг барамид, учир шалтгааны ухаан, абидармын ёсуу­дыг сайтар номлосон сур­гаал номлол нь өнөөдрийн шинжлэх ухаанд үнэ цэ­нэтэй болсоор байгаа юм.

Бид Бурхан багшийн айлдсан 100 гаруй боть номыг төвд хэлэнд орчуулж “Ганжуур” гэх бүтээлийг гаргасан. Мөн Нагаржуна тэргүүтэй эртний эрдэмтэн мэргэд түүнд тайлбар хийж олон бүтээл гаргасан бөгөөд тэдгээрийг Данжуур хэмээн нэрлэсэн. Эртний мэргэд эдгээр сургаал номлолыг айлдсан нь өдгөөг хүртэл өвлөгдөж ирсэн бөгөөд хэрэв тэд зөвхөн зан үйл, гүрэм заслын ном номлосон бол тэдгээр номлол өнөөдрийг хүртэл 2000 гаруй жилийг туулан ирэхгүй байх байсан юм.

-Таныайлдварындундшашнаасангидёссур­тахууныталаармашихгардаг. ШашнаасангидёссуртахууныталаартаМонголынардтүмэндхандансургаалааайлданауу?

-Бурхан багш сургаал номоо айлдахдаа шавь нараа оюун санааны цар хүрээгээр нь гурван хөлгөн, оюун ухааны хүчин чадлын үүднээс нь дөрвөн тогтсон таалал гэж хуваан сургаал номоо айлдсан байдаг. Ингэж айлдсан нь шавь нарын бодол санаа, оюун ухаанд нь тааруулж айлдсан бай­гаа юм. Бурхан багшийн сургаалын гол үндэс суурь нь бодьгалын “Би үгүй”-н онол байдаг. Гэвч Бурхан багш зарим шавь нарын оюун санаанд тааруулж “Би гэгч байна, таван цогц­сыг үүрэгч би хэмээгч байх болой” хэмээн айлд­сан юм.

Бурхан багш “Гэлэн­гүүдээ, алтыг олон дахин нягтлан шалгадаг шиг миний сургаалыг мөн тэр адил шалгаж нягтлан үзэх хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг. Саяхан би мэдээ­нээс дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаагийн нэг тэрбум нь огт шашин шүтдэггүй гэ­сэн судалгааг олж харлаа. Хэрэв Бурхан Багш энэ цаг үед морилсон бол “шаш­­наас ангид ёс суртахуун”-ыг зайлшгүй номлох байсан. Барууны орны зарим нэгэн шашны хүмүүс “шашнаас ангид” гэдгийг шашинд хүндэт­гэлгүй хандаж байна гэсэн байрь суу­ринаас хүлээн авч байгаа бол “шашнаас ангид” гэх энэ нэр томьёог Энэтхэгт одоогоос 3000 гаруй жилийн өмнө хэ­рэглэгдэж эхэлсэн. Энэт­хэгт “secular” гэдэг үгийг бүх ша­шинд хүндэтгэл­тэйгээр хандаж буй байд­лаар хүлээн авдаг. Бүр шашин шүтдэггүй хүмүүст ч хүн­дэтгэлтэй хандсан ойлголт байдаг. Ямар нэгэн ша­шин шүтэж байгаа то­хиолдолд тухайн шашин нь энэ бүгдийг хийж бо­лохгүй гэж хорьсон байдаг. Харин шашин шүтдэггүй хүн “Би худлаа хэлсэн ч болно, надад л ашиг гарч байвал үүнийг хийсэн ч яахав” гэж боддог. Тэр бүү хэл хутагт хувилгааны нэр зүүсэн хэрнээ худлаа хэлж, бусдыг хууран мэх­лэж, хууль бус арга хэрэглэж байгаа хүн байна шүү дээ. Энэ нь шашин, сургаал ном­лол­доо үнэн сэтгэлээсээ итгэл үнэмшил байхгүйн шинж юм. Би анх Монголд очих үед нэгэн музейд очсон. Тэр музейд нэгэн хүн амаа ангайгаад ард түмэн түүний аманд цув­ран орж байгаа зураг бай­сан. Ийм явдал гарч байгаа шүү дээ. Аман дээрээ сайхан үг хэлж байгаа хэрнээ бодит байдал дээр үүний эсрэг байна гэсэн үг юм. Харин зөв явдал мөр, сайхан сэтгэл, шударга байдал нь улс оронд, ард түмэнд, гэр бүлд, хувь хүнд тус болно. Энэ талаар нарийн ойлголт өгөх хэрэгтэй. Би ёс сур­тахуун гэдэг ойлголт нь бүх шашны суурь гэж боддог.

-Бурханышашныта­лааряриаявагдажбайгааучраасбиүүнтэйхол­боотойнэгэнасуултасууягэжбодлоо. Бурханыша­шиндүйлийнүрийнтухайойлголтбайдаг. Энэньхүнийухамсартамьдралынхэмхэмжээгтодор­хой­лоходихээхэнүүрэггүйцэтгэдэггэжбоддог. Тиймээсмонголчуудбидбайгальорчинтойгоозүйбусаархарьцах, авлигахээлхахуульзэрэгбуруузүйлийнүрдагавартямарзүйлгарахталаартаайлдварааайлданауу?

-Бурханы шашин нь бүхнийг бүтээгч “Эзэн” тэнгэрийг хүлээн зөв­шөөр­­­дөггүй. Сав, шим ертөнц болон зовлон, жар­гал нь ямар нэгэн уг хий­гээд нөхцөл шалтгаан­гүйгээр бий болохгүй. Энэ бүгд өөр өөрсдийнхөө уг үр болон нөхцөл шалтгаанаас бий болсон. Тийм учраас бурханы шашин дахь сэт­гэл­гүй оршдог материал­лаг зүйлийн талаарх байр суурь Чарльз Дарвины хувьслын онолтой яг адил­хан байдаг. Бодьгалын бие махбодь нь ерөнхийдөө хувьслын онолын дагуу явагдана гэж үздэг. Харин жаргал, зовлон гэдэг нь дотоод сэтгэлтэй, хүний өөрийн үйлдэлтэй шууд холбогдох болно. Тийм учраас үйлдсэн үйл бусдад ямар нэгэн байдлаар тус болж байвал өөрт нь ч тэр адил үр дүн ирэх сайн үйл ба тухайн үйлийг хийхэд хэн нэгэнд зовлон тарьж байвал тэр үйл нь буруу муу үйл болж байгаа юм. Энгийнээр хэлбэл муур, нохой гэх мэт амьтдад аядуу зөөлөн хандвал эргээд тэд зөөлөн хандах болно. Тэдгээр амьтдад хандаж хийсэн сайн үйлийн үр дагаварт өөрт нь таатай зүйл мэдрэгдэж байгаа биз. Бусдад хандаж хийсэн сайн үйл тухайн амьтанд таатай байдлаар нөлөөлөх ба эргээд тэд сайнаар хандаж байгаа нь өөрийн хийсэн сайн үйлийн үр дүн болж байгаа юм. Үүн­тэй адил хүмүүс бидний хувьд нэг нэгэндээ сайнаар хандахад эргээд сайнаар хандах нь мэ­дээжийн хэрэг. Харин хэн нэгэнд таагүй байдлаар хандвал цаад хүн нь тэнэг биш бол ямар нэгэн байдлаар шууд тэмцэлдэж чадахгүй байлаа ч дотроо сэтгэл нь хямрах нь тодорхой. Тийм учраас үйлийн үр гэдэг нь сайныг хийвэл сайн, мууг хийвэл муу үр дагавар гарна гэсэн ойлголт юм. Энэ ойлголтоо өргөжүүлж бодвол насны эхэн үед сайн, муу алинг үйлдэнэ тэр нь насны хойд хэсэгт зовлон, жаргалын хэлбэрээр илрэх, түүнээс цаашлаад урд насанд үйлд­сэн сайн, муу үйлийн үр нь энэ насандаа жар­гал, зовлон болж ирнэ гэсэн ойлголтууд бий. Үйлийн үрийн мөн чанар, дотоод ялгал гэх мэт гүн гүнзгий ойлголтын талаар мэдэж авахын тулд буддын гүн ухаанд суралцах шаардлагатай.                 

-Төвдболонтаныталаарбидгайгүйсайнмэддэггэжбоддогбайсан. Энэсайханаяллындараатунбагамэддэггэдгээойлголоо. Төвдхүнухаалаг, нигүүлсэнгүй, машхөдөлмөрчхүмүүсюмбайна. Дарамсаладмашихийгбүтээж, өөрсдөөчгэгээрчболовсорчээ. Тандсэтгэлдундуурбайхүебайдагбайх. Энэтхэгтбуйтөвдүүдийнтөлөөхийсэнзүйлдээтасэтгэлхан­галуунбайжболохгүйюу?

-Ерөнхийдөө бидний амьдрал гайгүй сайн гэж бодож байгаа. Олон жи­лийн турш цагаач төвдүүд бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэгдэн тууштай бидэнд туслаж ирсэн хүмүүс байдаг. Тэд биднийг “Дэлхий дээрх хамгийн амжилттай дүрвэгсэдийн нийгэм” гэж дүгнэдэг. Энд Дарам­сала хотын амьд­ралтай танилцсан төдийгөөр цагаач төв­дүүдийн амьдралыг бүрэн дүүрэн мэдэх боломжгүй. Тийм учраас та нарын зарим нь өмнөд Энэтхэг дэхь Төвдийн томоохон сүм хийдүүд, ялангуяа монгол лам хуврагуудын ном үзэн суралцаж байгаа хийдүүдээр аялан нэвт­рүүлэг хийвэл сайн. Тэдний амьдрал ямаршуу байна, тэд үнэхээр ном үзэж суралцаж байна уу эсвэл зөвхөн гүрэм засал хийгээд сууж байна уу, гүн гүнзгий сургаал ном­лолд хэрхэн суралцаж бай­гаа талаар мэдэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, орчин үеийн боловсролыг бид хэрхэн эзэмшиж байгаа талаар Энэтхэгийн Вара­нас хот дахь Төвд суд­лалын их сургуульд очиж үзэж нэвтрүүлэг хийвэл сайн байна.

Мөн Төвдийн зарим нэгэн залуучууд хар тамхи хэрэглэдэг муу зуршилтай болсон байна. Тэднийг манай Засгийн газраас анхаарч тэдэнд хар тамхи татахын хор уршгийг та­ниулан тайлбарлах болон зарим эмчилгээ хийж байгаа бөгөөд эмчилгээ ч үр дүнтэй сайн болж байна. Монголд залуучууд хар тамхи татаж байна уу? Хэрэв татаж байгаа бол бидний хийж байнаа энэ ажилтай танилцбал сайн болов уу гэж бодож байна.

-ШинэзуунгарснаарМонголоосаравгаруйхувилгаантодроодбайна. Хувилгаадынталаарямарбодлогобарьвалзохимж­тойвэ. IX Богдгэгээнтэйтаихойрхолбоотойбай­сан. Гэгээнтнийталаартадурсамжаасаахуваалцанауу?

-Хутагт хувилгаадад шашин болон амьтанд тус болж чадна гэсэн баталгаа хэрэгтэй гэж XIX зуунд Төвдийн нэгэн хувилгаан  хэлсэн байдаг. Шашин хийгээд амьтанд тус болж чадаж байвал хэчнээн их байх тусмаа сайн бөгөөд ийм үйл хэргийг хийж чадахгүй бол байхгүй байсан  нь дээр гэж би бодож байна. 1950 аад оны үед намайг Төвдөд байх үед Төвдийн Дияан да­цангийн өндөр настай өв­гөн хамба байлаа. Тэрээр надтай хутагт хувил­гаа­дын олон, цөөний талаар ярьж байгаад “Хутагт хувилгаад бусдад тус болж байвал зуу бай­сан ч цөөднө, бусдад хор болж байвал ганц байсан ч ихдэнэ” гэж хэлж билээ. Тийм учраас хутагт хувилгаад номд шамдан суралцах нь маш чухал байна.

Хоёрдугаарт, IX Жав­зундамба хутагтыг би маш багаасаа мэддэг байсан. Хожим Монголд цаг төрийн байдал өөрчлөгдөж шашны эрх чөлөө нээгд­сэнээр түүнийг албан ёсоор IX богд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн ба бүр сүүлд Монголд морилсон. Харамсалтай нь тэрээр насан өндөр болсон хой­ноо Монгол оронд морил­сон боловч түүний бур­ханы шашны төлөө, ялангуяа Их Монгол оронд бурханы шашин дэлгэрэхийн төлөө санаа зовнин, агуу их ерөөл тавьж явсан нь тодорхой байдаг. Хожим нас сүүдэр маш өндөр болсон хойноо надад нэгэн захидал явуул­сан байсан. Тэрхүү захидалд нас өндөр болсон тухай ба хэзээ, хаана насан эцэслэхийг асуусан байлаа. Би тэр үед та Монголд таалал төгсвөл сайн ба одоогоор жилийн төгсгөл болж байгаа тул ирэх жилийн эхээр байвал сайн байна гэж хариу өгсөн. Төдөлгүй тэрээр нирваан дүрийг үзүүлсэн бөгөөд тэр нь миний хэл­сэнтэй яв цав таарсан юм. Энэ үйл явцыг гаднаас харвал Жавзундамба хутагт робот мэт, түүнийг Дарамсалагаас удирдсан мэт байдаг /инээв/. Хо­жим намайг насан эцэслэх үед хэн намайг удирдах бол доо /инээв/.

-Бурханышашинтанболжтөрөхньиххувьтохиолбайдагбайх. ЭнэталаарТаюуайлдахвэ?

-Төвд болон монгол­чууд хөх толботой төрдгөөрөө адилхан. Дундад Азид суурьшин амьдарсан нүүдэлчид Төвд болон Мон­голоос эхтэй байж болох юм. Тэдгээр нүү­дэлчид сайн морьдтой, мал маллан, нутаг сэлгэн амьдардаг, дайн тулаан их хийдэг ийм хүмүүс байсан бололтой. Хожим бурханы шашин дэлгэрснээр эд­гээр нүү­дэлчид энэрэн нигүүлсэх сэтгэлтэй бол­сон байна. Төвд Монгол хоёр улс ийм байдлаар оршин тогтносон болол­той.

Жишээлбэл төвдүүд бидний хэрэглэдэг “дүг” /сүм хийдүүдийн орой дээр байрлуулдаг ялалтын дуазын нэр/ гэж үг байдаг. Энэ үг төвд хэлтэй ямар ч холбоогүй байна. Дээр үед монголчууд дайн тулаан хийж ялалтын “тугаа-дүг” мандуулан явдаг байсан ёс манай Төвдөд дэлгэрсэн байна. Энэ мэт манай Төвдөд Монголын ёс дэлгэрсэн байдаг бол Монголд ч гэсэн манай зарим нэгэн ёс дэлгэрсэн байгаа. Тийм учраас би байнга Төвд Монголын ард түмэн ихэр хүүхэд мэт ард түмэн гэж хэлдэг. Анх би 1979 онд Монголд очиход бид хоорондоо үг хэл ойлголцохгүй байлаа. Хэдий үг хэлээр ойлгол­цохгүй байсан ч бид хоорондоо төвд бичгээр харилцаж байсан юм. Тэд төвд үсгээр бичиж надад үзүүлэхэд би хариу бичиж ойлголцож байлаа. Тэр үед Гандан хийдэд очиж хурал хурах үед лам хуврагууд надад мандал өргөсөн бө­гөөд чанга дуугаар аял­гуулан уншиж бүгд нүдэн­дээ нулимастай уйлан уншиж байсан ба би ч өөрийн эрхгүй уйлж байлаа. Түүхэнд аль III Далай ламаас хойш төвд, монголчууд хоорондоо нандин барилдлага тогтоосон бүгд санаанд орж сэтгэл ихэд хөдөлж, бас харамсах сэтгэл төрж билээ. Монголчууд төвд хэл мэдэхгүй ч хурал номоо төвд хэл дээр уншдаг. Би дэлхий дээрх бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг.

-Таныгбизөвхөнбур­ханышашинтангэдэгүүд­нээсээбусхувьхүнийхээүүднээсхайрланхүндэлжявдаг. Олонхүн, улсоронтаныгхүндлэнбишир­дэгбөгөөдтаныхойддүрийгөөрөөрсдийннутаг­таатөрөөсэйгэжзалбирчявдагбайх. Таныхойддүрхаана  төрөхбол. Мөнтаныудамдмонголхүнбайдаггэжсонссон. Таэнэталаарайлданауу?  

-Намайг ном үзэж байх үед надтай номын барилдлагатай байсан хүмүүсийн дотор хамгийн сайн номтой нь Өвөр Монгол Ойдүв Чогни гэж хүн байсан юм. Би түүнийг багш шигээ хүндлэн би­ширч явдаг. Намайг бага байхад манай Төвдийн томоохон хийдүүдэд эрдэм номоороо алдарт гарсан олон монгол лам нар, мөн монгол хамба лам нар маш их байсан.

Тэдгээр хүмүүс хувьсгал гарахаас өмнө ирсэн хүмүүс байсан юм. Зарим нэг нь хувьсгалын үед ч ирсэн байдаг. Лэгдэн гуай гэж их алдартай хүн байлаа. Тэр хүн хувьсгалын үед хонины дах нөмөрч өдөр нь хонин дунд , үдэш нь зам ахиж явсаар Төвдөд ирсэн юм.

Хойд дүрийн хувьд бол ямар нэгэн улс үндэстний ялгаа гэж байхгүй. Хойд дүр хаана төрөхийг би шийдэж чадахгүй. Хэрвээ шийдэж чадах байсан ч одоо шийдэх нь арай эрт байна. Хоёр жилийн өмнө Америкт нэгэн сэтгүүлч надаас хойд дүрийн талаар асуусан юм. Тэр үед би нүдний шилээ аваад “Ми­ний нүүр царайг харахад хойд дүрийн асуудал арай эрт байгаа юм биш үү” гэж хэлж байсан юм.

Төвдийн томоохон хутагт хувилгаад ойр ойрхон цуглаж хурал хийдэг. Тэр хурал дээр Далай ламын хойд дүрийн талаар хэд хэдэн удаа яригдаж байсан. Ингээд хоёр жилийн өмнө уг хурал дээр “Далай ламыг 90 насыг зооглох үед хойд дүрийн талаар тодорхой шийдэлд хүрнэ” гэсэн шийдвэр гаргасан байгаа шүү.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих