“Эмоци” продакшн “Эрчүүдийг Уучил” анхны тоглолтоо өнөөдөр нээнэ
Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Шинэлэг өнгө аястай тус хамтлагийнхан “Эрчүүдийг Уучил” анхны цоо шинэ тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болжээ.
“Эмоци” продакшны хамгийн анхны уран бүтээл болох “Эрчүүдийг Уучил” тоглолтоо өнөөдөр 19 цагаас “Тусгаар тогтнол”-ын ордонд албан ёсоор нээж, өдөр бүр үзэгч бидэндээ бэлэг барих гэж байна. Тус продакшнд үзэгч бидний хайрлан хүндэтгэдэг жүжигчин МУСТА Төөтөө буюу Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү нарын уран бүтээлчдээс гадна олон шинэ залуу уран бүтээлчид нэг баг болон ажилладаг юм. Үүнээс үзэхэд тус хамтлагийн шинэ уран бүтээл “Эрчүүдийг уучил” тоглолт гайхамшигтай болж, нэгэн шинэ мэдрэмжийг үзэгч та бидэнд өгөх нь тодорхой билээ.
Иймээс Монголын хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшн “Эрчүүдийг уучил” тоглолтондоо үзэгч та бүхнийг халуун ам бүлээрээ, хайртай найзуудтайгаа, хань ижилтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэр зуны цэлгэр өдрүүд эхэлсэн энэ үед үзэгч түмэндээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа “Эмоци” хамтлагийнхандаа цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Үзэгчдээ үдэш бүр 19 цагаас “Тусгаар тогтнол”-ын ордонд “Эмоци” продакшны “Эрчүүдийг Уучил” тоглолтонд морилно уу.
А.НОМИН
URL: