МАН-ын бүлэг нэгдсэн чуулганд оролцсонгүй

nam_man_jij31УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европын улс, Монгол зэрэг орон хамарч байсныг тус банкны захирлуудын зөвлөлийн 2011 оны 137, 138 дугаар тогтоолоор Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудыг нэгтгэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү банк санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж байгаа нь банкны зорилго, чиг үүргийн асуудалтай шууд хамаарах учир гагцхүү банкны бүх гишүүд асуудлыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, зохих журмын дагуу мэдэгдлээ ирүүлсэн тохиолдолд л банкны санхүүжилтийн үйл ажиллагаанд хамрагдах эрх бүхий орнуудыг нэгдэн орсноор тооцох юм байна. Ингэснээр Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудтай эдийн засгийн харилцаатай болох юм.
Эл хуулийг баталснаар УИХ-ын дарга чуулганы хуралдааныг завсарлуулав. Хуралдаанд МАН-ын бүлэг хуралдаж байгаа гэсэн шалтгаанаар нэгдсэн чуулганд оролцсонгүй.

 

Б.Заяа

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих