Улаанбаатарт 19-21 хэм дулаан

цаг агаар    2013 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгийн  хойд хэсгээр  хур тунадас орж, сэрүүхэн байна.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун,зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс, Дорнод Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус,Увс нуурын болон Их нууруудын хотгор,говийн өмнөд хэсгээр 20-25 градус,  бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. Дулаарч 19-21 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих