Бүсгүй хүнээр бүү тоглооч залуучуудаа гуйя!!!
Эр хүн бүр бүсгүй хүний аав ах дүү хүү нь байдаг. Гэтэл юунд эмзэг дорой бүсгүйд муу муухайгаар хандаж чаддаг байна аа. Хэзээ нэгэн цагт таны ээжийг охиныг, бүсгүй дүүг чинь хэн нэгэн эр хайр найргүй зодож байгааг харж тэвчих үү?
Намайг 4-тэй байхад минь харуулдаг байсан айлын минь хүүхэд болох ах анх оролдоод зөндөө их цус гараад уйлж байснаа санаж байна. Дараа нь 2 дугаар ангид байхад минь хойд эцэг минь ээждээ хэлвэл чинь ална гэж сүрдүүлээд хүчинддэг болсон. Тэр хүн үнэхээр тэгж чадахаар хүн байсан учраас юу ч хэлж чадахгүй дотроо хараан зүхэж уйлан хайлсаар өчнөөн жилийг өнгөрөөж билээ. Эцсийн эцэст тэр аймшигт араатан ээж бид 2-н амьдралыг тартагт нь тултал сүйрүүлээд зайлж одсон. Миний ээж амьдралаа хэнээс ч илүү авж явдаг учраас нилээн чинээлэгдүү айл байсансан. Тэр араатныг ирснээс хойш бүх л зүйлээ алдаж сүйрсэн дээ.
Гэхдээ эцсийн эцэст амьдралаас минь алга болсонд хүчнээн их баярласан гээч. Үнэндээ одоо ч гэсэн аймшигт хар дарсан зүүд минь тэр хүн байдаг. Их сургуульд ороод юу ч үгүй болсон амьдралаа өөд нь татах гэж өчнөөн хичээгэд мөнгө олж болох бүх л зүйлийг эрвийх дэрвийхээрээ хийж 2 эрэгтэй найзтайгаа нийлж компани байгуулсан боловч мөнгөний асуудлаас болж нэг нь над руу хутга шидэм барьж дайрснаар энэ бүхэн минь төгссөөн. Ингэж хуруу хумсаа хугалан байж зүтгэхдээ би хүнд буруу гэж чичлүүлэхээр зүйл хийж үзээгүй ээ. Өчнөөн их хичээсний эцэст байртай ч машинтай ч болж чадсан. Царай зүс бие хаа гайгүй өчнөөн залуучууд араас гүйдэг байсан боловч тэр хүртлээ хүнтэй ч бараг үерхэж үзээгүй явсандаа. Тэгээд нэг байр сууриа олсон дажгүй сайхан залуутай учраад үерхэж байтал намайг ар тал муутай хөрөнгө чинээ муутай гэсэн шалтгаанаар улсын хурлын гишүүний охиноор намайг сольж орхисон доо. Байж байж нэг найз залуутай болвоо. Ажил төрөл дээр ч гар сайн нийлдэг илүү дутуу зүйл хардаггүй яг л сайн найз шиг минь байдаг байж билээ. Тэгж байгаад жирэмсэн болсондоо би маш их баярлаад хэлтэл жинхэнэ тар нь танигдаж эхлэв. Миний хүүхэд биш мөн байсан ч цаг нь болоогүй гэх мэтэр зугатаж эхлэв. Би гаргана гэж их хичээсэн боловч эмчийн үзлэгт ортол бэлгийн замын өвчинтэй тул эрүүл хүүхэд гарахгүй авахуул гэхэд яг л тэнгэр нураад ирэх шиг болсон. Түүнд хэлтэл би өөр хүнтэй огт унтаагүй чиний буруу хохьчин гээл алга болсондоо.
Би хүүгээ авч үлдэхийг их хичээсэн боловч яаж ч чадаагүй алдсан. Үүнээсээ болж ажил төрөл бүх зүйлээ хаяад сэтгэл санаагаар унаад галзуурахын л наагуур болсон. Архи ч их ууж үзсэн. Энэ үед минь тэнгэрийн элч шиг сайхан сэтгэлтэй залуу гарч ирээл асарч тойглон санаа тавиад намайг хямралаас минь авчирж амьдралд буцаан авчирсан юм. Тийм болохоор нь би түүнд итгэж бүх л зүйлээ зориулаад одоо л жаргалтай халуун дулаан гэр бүлтэй сайн нөхөртэй амьдрах нь гэж бодсон.
Гэтэл би түүнийх болсноос хойш архи уухаараа л аймшигтай зэрлэг аашилдаг боллоо. Сална гэвэл гар хөлөө зүснэ. Сүүлдээ намайг ч зоддог болсон. Толгой тархийг минь хагалж хавиргыг минь ч хугалсан. Ааш зан нь ч эрс өөрчлөгдөөд найз нөхөдтэй минь хүртэл хардаж сэрдээд уулзуулахаа ч больсон. Машин тэрэгийг маань ч эвдэж хэмхчээд хүн амьтны машин тэрэг ч эвдээд хамаг байдаг л мөнгө төгрөгөө өгөөд дуусав. Гэсэн ч нэгэнт амьдрал гээд эхлүүлсийм чинь өөрчлөгдөнө гэж найдаад тэвчээд л байлаа. Уучлалт гуйгаал учиргүй сайхан ааштай хайлсан тугалга шиг нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа бас л уучаад ирж зодлоо. Энэ удаа нэг мөсөн ална хүүхэдгүй байх хувь тавилантай янхан нтр гээд л нүцгэлж байгаад гар хөл хүлж аманд алчуур чихээд өвлийн хүйтэнд цонх нэвт онгойлгож тамласан. Өчнөөн элэгдэж бараг л үхэхээс наагуур болгосон доо. Шөнөжин аймшигтай тамлалтын эцэст сэргээд уйлж унжиж гуйгаад уучил хайр минь архинаас боллоо гээд л гуйгаад байсан. Дахиж уулзахгүй цашид чадахгүй гээд би салаад хэд хонож байгаад жирэмсэн болсноо мэдсэн. Хэвлий дэх хүүхдээ бодоод архины спирал тавиулахаар тохиролцсон буцаж нийллээ. Би хүүхэдтэй болсондоо баярлаж байсан.
Гэтэл 2 сар шахуутай болж байтал зулбачлаа. Өнгөрсөн их зодуураас үлдсэн гэмтлээс л болсон байх гэж бодож байна. Үүний дараа бас л хайлсан тугалга шиг байж байгад өчигдөр өглөө бас л гарч яваад орой орж ирэхдээ архи уусан ухаангүй болсон орж ирлээ. Бас л аймшигт яргаллаа эхлүүлээд гэрийн бүх л зүйлийг эвдэж хэмхчиж эхэллээ. Ашгүй хаматны дүү минь байсан тулдаа л арай гэж зугатаж гарж ирлээ. Одоо дахиж тэнэгтэж итгэхгүй уучлахгүй буцахгүй. Энэ бүх зүйлийг нуршин байж ингэж бичиж байгаа нь уншиж буй таньд нэг зүйлийг бодуулах гэсэн юмаа.
Надад тохиосон энэ бүх зовлонгийн нэг нь ч гэсэн өөр бүсгүйд өөр охидод битгий тохиолдоосой гэж хүсч байна. Эрчүүд та нар л эх хүнийг бүсгүй хүнийг охин үрээ хайрлаж байхгүй бол зовлон гэгч зүйл нүд ирмэхийн зуур л тэднийг чинь нөмрөөд авна шүүдээ. Эрчүүдээсээ дахин дахин гуйя. Таны нэг л болчимгүй үйлдлээс болж нэгэн охин үр насаараа зовбол яах вэ? Миний амьдралын эхлэл эхнэр хүүхэдтэй байж худлаа хэлэн байж ээжтэй минь суун намайг төрүүлүүлсэн эцгээс минь л эхэлсэн. Бүсгүй хүнээр бүү тоглооч залуучуудаа гуйя!!!
URL: