Ерөнхий сайдын амралтын газар Туулыг бохирдуулж байна

hhhhhhhhhggg “Хаан жимс”  компанийн амралтын газар Туул голыг бохирдуулж байгааг Налайх дүүрэг дэх  мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нэгэнтээ хэлсэн. Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг “Авлигатай тэмцэх газар”-т гаргасан хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт “Хаан жимс” компанийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ тайлагнасан байдаг. Анх Туул голын эрэг дээр чацарга тарина гэж газар авчээ. Харин өнөөдөр хажууд нь амралтын газар барьж Туул голыг бохирдуулж иргэдийг бухимдахад хүргэж байгаа юм.

Туул голын салаан дээр бохирынхоо саарал усыг нарийн гол руу цутгаж байгаа “Хаан жимс” амралтын газрын байрлаж байгаа бүс нь Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр байдаг газар. Тодруулбал  дотоодын цэргийн ангийн хамгаалалтанд байдаг тул  ундны усны тэжээлийн муж  бохирдох өндөр эрсдэлтэй юм байна. Газар доорхи ундны ус бохирдсон уу үгүй юу гэдгийг хэн ч    судлаагүй, шинжлээгүй. Харин Туул голын ус бохирдчихсон гэж Налайх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ц.Цогтхүү хэвлэлээр ярьж байсан удаатай.

Гүйцэтгэх засаглалын тэргүүний амралтын газар Туул голыг  бохирдуулаад зогсохгүй нарийн голын эргийг түрж урсацыг багасгахад нөлөөлжээ. Нэг гэр нь 150,000 төгрөгийн өртөгтэй өндөр зэрэглэлийн амралтын газрын хууль зөрчсөн энэ байдлыг мэргэжлийнхэн мэддэг ч хэн ч шаардлага тавьж чадахгүй байна. Ерөнхий сайдын амралтын газар гэсэн хамгаалалтын ард талд Хатан Туулын олом тасарсан байдаг.

Туул голын салаан дээр Монгол Улсын “Усны тухай хууль”-ийг зөрчиж  үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазыг нүүлгэхийг шаардсан бичгийг холбогдох байгууллагаас удаа дараа явуулдаг байна. Гэвч шаардлагыг хүлээж авахгүй өдий хүрчээ.

Н.Алтанхуяг ерөнхий сайдаа хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй бус уу?

http://medeelne.mn/zv


URL:

Сэтгэгдэл бичих