Үнэ цэнэгүй хүмүүсээс болж үнэ цэнэтэй хүнээ бүү алд
Урлагийн ертөнцөд уянгалаг сайхан дуунуудаараа хүч түрэн орж ирсэн “Fly” хамтлаг шинэхэн уран бүтээлээ гаргажээ.
“Сайхан чамайгаа анх харсанаас хойш
Сэтгэлд минь хайр цэцгэлж эхэлсэн
Зүйрлэшгүй төрхийг чинь бодох тусмаа
Зүрхэнд минь дуу эгшиглэж уярсаан…” Энэ бол Fly хамтлагийн шинэхэн уран бүтээл болох “Улаан сарнай” дууны эхний дөрвөн мөрт юм. Хоёр гишүүнтэй тус хамтлаг “Why”, “Хайрыг битгий уйлуул”, “Бүсгүйн зураг”, “Хайр минь хэвээрээ” гэх дуунуудаа сонсогчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Улаан сарнай” дуугаараа фенүддээ бэлэг бариад байгаа бөгөөд зохиолтой, дуулалт гэсэн хоёр клиптэй аж. Дууны зохиолтой клипний хувьд хуурмаг хайр болон чин үнэнч хайрыг өгүүлсэн байдаг. Сүйт залуу нь бүсгүйгээ осолд орсоных нь дараа орхиод явдаг бол бүсгүйг анх хараад дурласан залуу нь өдөр бүр улаан сарнай бэлгэлж, сэтгэлийн дэм хайрлаж байдаг юм. Хамтлаг нь “Хайр минь хэвээрээ” дууны клипээрээ найз залуугаа хуурч байгаа эмэгтэй хүнийг харуулсан байдаг. Fly хамтлагийн ахлагч Баагий уран бүтээлээрээ дамжуулан залуучуудад ухаарал хайрлахыг зорьдог тухайгаа ярьж байсан удаатай. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс цааш гэсэн үг бий. Хайр, сэтгэл ямар үнэ цэнтэйг ойлгоогүй ухаараагүй яваа хэн нэгэн дууг сонсоод, үзээд ойлгож, ухаарах ч юм билүү..
Fly хамтлагийн “Бүгүйн зураг”, “Хайр минь хэвээрээ”, “Улаан сарнай” гэх дуунуудын үг аяыг Л.Байзда бичсэн бичжээ. Ингээд Fly хамтлагийнхаа цаашдын уран бүтээлд амжилт хүсч, дууг нь сонсох дуртай, сонсогч, фенүүддээ ухаарал хайрласан олон уран бүтээлээр бэлэг бариарай гэж хүсэн ерөөгөөд “Улаан сарнай” дууны клипийг нь сонсогчидод нь хүргэе.
Урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээж яваг…
Н.Батаа
URL: