Нийслэлд 127 км зам барьж, өргөтгөнө
Нийслэлд замзасварынажилэхэлжээ. Тиймээснийслэлийниргэдажил, амралтаазохицуулж, бухимдалгүйболжөгвөлнийтийнтээврээрзорчихэсвэлявганалхахыг нийслэлийнЗасагдаргынХэвлэлмэдээлэл, олоннийттэйхарилцаххэлтсээссануулжхэвлэлийнбагахуралхийсэнюм. ЭнэүеэрНийслэлийнАвтозамынгазрындаргаД.Нанзаддоржоосзаримзүйлийгтодрууллаа.
-Энэзуннийслэлийнхэмжээндхэчнээнзамыгзасахвэ?
-18 байршилд, 33 цэг дээр зам засварын ажлыг эхлүүлсэн. 33 уулзварын замыг засах ажил эрчтэй явж байна. Нийтдээ 60 орчим байршилд зам засах ажлыг хийнэ. Одоогоор гурван газарт замыг хэсэгчлэн хаасан.
-Хаана, ямарзамыгхаасанбэ?
-Өнгөрсөн шөнө 100 айлын замыг хаасан. Дандарбаатарын гудамжны 0.9 км замыг засах ажил эхэлж тэр хэсгийн замын хөдөлгөөнийг энэ сарын 7-нд хаасан. 20-ныг хүртэл энэ зам хаалттай байна. Энэ нь Эскадрилийн хөшөөний тойргоос Цайз захын уулзвар хүртэлх зам юм. Өнөөдөр Гадаад харилцааны яамны баруун уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэлх 1.1 км замын ажлыг хийнэ. Тиймээс замуудыг хэсэгчлэн хааж засварын ажлыг эхлүүлж байгаа. Олимпийн гудамжны 1.1 км замын ажлыг өнгөрсөн сарын 15-нд “Экспресс зам” компанийнхан эхлүүлсэн. Ирэх наймдугаар сарын 20-нд ажлыг хийж дуусгах гэрээтэй. Ажлын явц 25 орчим хувьтай байна. Энэ сарын 9-19-нд замыг хааж хучина. Зам барилгын ажлын явцыг сайжруулж чанартай болгохын тулд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал боллоо.
-Иргэдулаанзурвасторсонгазраасаадгүй чөлөөлжбайнауу?
-Чөлөөтэй газар дээр замыг хурдан, чанартай барина. Нийслэлийн газарт орсон иргэд хашаа, байшингаа яаралтай буулгаж газрыг цаг алдалгүй чөлөөлөөч гэж уриалмаар байна. Хоёр байршлын газрыг чөлөөлөөгүйгээс болоод зам барих ажил оройтсон. Банкны зээлтэй иргэн газраа чөлөөлж чадахгүй байна. Гэхдээ иргэд нийтийн эрх ашгийн төлөө асуудлаа өөрсдөө шийддэг болоосой. Одоогоор Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэл 2.8 км замын ажлыг эхлүүлсэн. Гэсэн ч зам дагуу байрладаг аж ахуйн нэгжүүд нэг нь хөдлөөгүй. Бид замын хашлагаа тулгаад л байрлуулж байгаа. Замыг хучаад орхичихгүй. Гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг хамт хийх ёстой. Харж байхад замын зарим ажлыг зургийн дагуу хийж чадахгүй байгаа. Иргэдээс энэ талаар гомдол их ирж байгаа. “Их гүрэн” зочид буудал, Төмөр замын орчим “Гермес” төвийн орчмын замыг тааруу барьж байгаа талаар иргэд гомдол ирүүлэх болсон. Явган хүний гарц, зам ер тавиагүй гэж байна лээ.
-Замынажилдхэчнээнтөгрөгзарцуулжбайгаавэ. Данганцнийслэлээсмөнгөгаргахуу. Эсвэлнэмэлтхөрөнгөолсонуу?
-Энэ онд улс, нийслэлийн төсөв, Замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 36 орчим тэрбум төгрөгийн 127 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажлыг хийнэ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан хөрөнгө оруулалтын ажлуудын тендерт газар хяналт тавьж эхэлсэн. Аравдугаар сарын 31-нд төлөвлөгөөт замын ажлуудыг дуусгана. Авто зам засварын ажлыг хийхдээ ус зайлуулах байгууламжийг давхар шийдэхэд анхаарч байгаа.
-Дарь-Эхийнзамыгшинэчлээджилтойролгүйүерийнусандэвдэрч, хүн, машинявахадхэцүүболсон. Чанаргүйзамбарьдагкомпаниуудынасуудлыгяажшийдэхвэ?
-Дарь-Эхийн замд ус зайлуулах хоёр хоолой бий. Иргэд санаатай, санамсаргүй байдлаар ус зайлуулах хоолойг хог, үнсээр дүүргэж бөглөснөөр зам нь усанд автаж эвдэрсэн. Өөрсдөө үерийн усанд орохгүй гэж ус зайлуулах хоолойг боож байгаагаас асуудал үүслээ. Бид замын ажлыг хийсэн компаниудад баталгаат хугацааг нь сануулж баталгааны мөнгийг нь өгөхгүй барьж байна. Энэ замыг 15-наас эхлэн дахин засуулна. Ус зайлуулах шугамыг цэвэрлэж, онгойлгоно. Шинээр ус зайлуулах хоолой нэмж бариулна.
Ханын материалын зам ялгаагүй. Барилгын ажил нь дуусаагүй. Дээр нь ус тогтож байгаа хоёр хэсэг газарт ус зайлуулах хоолой барина. Уулын эхээс орж ирж байгаа үерийн сувгийг хогоор дүүргэчихээд үүнээс болоод зам эвдрээд байна. Тиймээс үерийн болон замын ус зайлуулах хоолойг чөлөөлөх цаг болжээ.
-Замзасвараасболоодмашиныдугаарынхязгаарлалтыгөөрчлөхгэжбайгааюмуу?
-Гадаадаас авч байгаа шатахууны үнэ өндөр байгаа. Дээр нь зам засвараас болоод түгжрэл, гацаа нийслэлд их байна. Ажлын таван өдөр машины дугаараар хөдөлгөөний хязгаарлалт хийж байгаа ч зам засварын улирлын үед нийслэлд дахин арга хэмжээ авах хэрэгтэй байх. Одоогоор бид шинэ арга хэмжээг албан ёсоор шийдээгүй учраас НИТХ-аар асуудлыг оруулсны дараа танилцуулна.
URL: