Гэмт хэргийн илрүүлэлт 60 хувьтай байна
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт эхний 4 сард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй 583 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Мөн 154 холбогдогчтой 162 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 60.0 хувьтай байна.
Захиргааны тоо бүртгэлийн чиглэлээр 2948 зөрчил илрүүлж, 450 хүнийг эрүүлжүүлж, 161 хүн баривчлан, 2239 иргэнийг 14.9 сая төгрөгөөр торгож, 98 хүний авто машин жолоодох эрхийг хасч ажилласан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1.1 хувиар, баривчлагдсан хүн 9.5 хувиар, авто машин жолоодох эрх хасагдсан жолооч 46.1 хувиар тус тус буурч, торгосон хүн 72-оор буюу 3.3 хувиар, торгуулийн хэмжээ 2.1 сая төгрөгөөр буюу 16.4 хувиар өсчээ.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хэв журмын тасгаас Тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Тамхигүй орчин”, Замын цагдаагийн тасгаас аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг хамгаалах малгай, хамгаалах бүс хэвшүүлэх зорилгоор “Хамгаалах малгай, хамгаалах бүс”, орон нутагт замын тэмдэг тэмдэглэгээгүй замыг тэмдэгжүүлэх зорилгоор “Тэмдэг тэмдэглэл”, Эрүүгийн цагдаагийн тасгаас Арвайхээр сумын хэмжээнд орон байрны хулгайн хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор “Мөнгөн эдлэл” нэгдсэн арга хэмжээг тус тус зохион байгуулсан байна.
Өвөрхангай аймаг Б.Батчимэг
МОНЦАМЭ
URL: