Ялаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь Ц.Элбэгдорж хүлээн аваагүй учир Н.Энхбаяр МАН-тай эвсэхийг МАХН-ынханд зөвлөжээ

527-1367981059dssgg_500x500_500x500Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна.
Уг сонгуульд одоогоор МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж нар нэр дэвших нь тодорхой болоод буй. Мөн МҮАН ч Ерөнхий сайд асан М.Энхсайханыг нэр дэвшүүлэх эсэхээ энэ Баасан гарагт шийднэ.
Харин МАХН одоог хүртэл  Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох шийдээ гаргаагүй л байна.
Гэтэл энэ сонгуулийн хамгийн гол зангилаа нь МАХН гэж хэлэхэд  илүүдэхгүй. Харин МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох тухай гол зангилаа  нь Н.Энхбаяр.
Иймээс ч  МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын Ерөнхий прокурорт ялаас чөлөөлж өгөх хүсэлтээ намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо тодорхойлж байх энэ цаг үед гаргасан.

Харамсалтай нь  “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комисс удаа дараагийн дүгнэлтээрээ эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг харгалзаж үзэхийг хүсч байна” хэмээсэн түүний хүсэлтийг Д.Дорлигжав прокурор хүлээн авсангүй.

 
Иймээс МАХН Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд хэрхэн оролцох нь бараг тодорхой болж байна.
Н.Энхбаяр МАХН-ынханд МАН-ыг дэмжин сонгуульд оролцохыг зөвлөхийн сацуу МҮАН-ыг ч М.Энхсайханыг нэр дэвшүүлж, Ц.Элбэгдоржийн саналаас хуваалгах үйл ажиллагааг удирдаж буй тухай эх сурвалжууд өгүүлж буй юм.

Г.Эрдэнэгэрэл

http://www.sonin.mn/news/politics-economy/15953


URL:

Сэтгэгдэл бичих