Эдийн засгийн өсөлт 13 хувьтай байна гэв

Эдийн засгийн өсөлт 13 хувьтай байна гэв

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн улирлын тойм гаргаснаа сэтгүүлчдэд танилцуулахын сацуу  төсвөөс гадуурх зардлын талаар сургалт явууллаа.

Сургалтад Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тай Хьюн оролцсон. Дэлхийн банкны үзэж буйгаар энэ онд Монголын эдийн засгийн өсөлтийн хурд нэг их саарахгүй бөгөөд оны эцэст дунджаар 13 хувьтай байх аж.

Хэдийгээр ийм гэгээлэг мэдээлэл байгаа ч төсвийн алдагдал анх удаа ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилд байгаагүй өндөр үзүүлэлт гэж байна.

Түүнчлэн гадаад худалдааны алдагдал өссөөр байгаагийн зэрэгцээ инфляцийг хоёр оронтой тоо руу эргүүлэн алдах эрсдэл байгааг ч анхааруулсан. Энэ оны эхний улирлын байдлаар хэдийнэ зургаан хувьд хүрчихээд байгаа гэнэ.

Улс төрийн тойм

URL:

Сэтгэгдэл бичих