Галданбошигт хааны эмээл

7661_480057535380813_1037080926_n-598x397ХYIII зууны үед засагт хан Цэрэнбалдир хэрэглэж байсан гэдэг. Ц Лоохууз гуай 1992 онд аймгийн музейг үзэхдээ энэ эмээлийг 1956 онд Шаргын говийн цагаан нуурын орчим амьдарч байсан өндөр настан 2 хөгшнөөс авчирч музейд өгсөн.Тэд эмээлийг Ойрадын Галдан Бошгот хаан хэрэглэж байсан ба үе дамжин хэрэглэгдэж ирсэн эмээл* гэжээ.Тус эмээлийг ган төмрөөр цоолборлон, луу болон эвэр, хамар угалз хээг алтаар шаран сийлбэрлэн чимэглэжээ.

Дэвсэгийг нь элгээр хийж, түүндээр угалзан хээгээр дугуйлж оёсон ба хажуу хэсэгт далай тэнгисийн ус болон загасны дүрс зургийг гараар оёж хатгажээ. Мөн бүүрэгний ган сийлбэр хээний ар талд нь цэнхэр өнгийн даавуун дэвсгэртэй ба хойд, урд бүүрэг нь мөнгөн хяртай бусад эмжээр нь мөн мөнгөөр хийгджээ. Эмээлийн урд бүүрэг нь монгол гутлын хоншоор мэт ээтгэр, арын бүүрэг нь оймсны хараа мэт уужуу тавлуу хийцтэй энэ байдлаас нь харахад ямар нэгэн манж загвар ороогүй.


URL:

Сэтгэгдэл бичих