Пакистан иргэдийн нэг нь визний зөрчилтэй байжээ

ba504745efef5b7doriginalАОХН-ийн бага хурлын үеэр Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг цагдаа болон тагнуулын газрынхан барьж саатуулсан.

Тэд манай улсад бизнес, аялал жуулчлалын визээр түр оршин сууж байсан бөгөөд одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй.

Тэд хэзээ манай улсад орж ирсэн, хаана ямар ажил эрхэлж хэрхэн амьдарч байсан бэ гэдгийг шалгаж байгаа. Шалгах явцад тэдний нэг визний зөрчилтэй байсан талаар албаны эх сурвалж хэллээ.

Мөн саатуулагдсан Пакистан иргэдийн хоёр нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс гэдгийг нотлох бичиг ч ирсэн байна.

Г.Төгс

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих