Н.Энхбаярын ялаас чөлөөлөх хүсэлтийг буцаалаа
МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлүүлэх хүсэлтээ тавдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ч тус газраас хүсэлтийг нь буцаав.
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Н.Энхбаяр өдгөө Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь муудаж, гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай болсон гэх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргаад байсан юм. Харин Нийслэлийн прокурорын газраас хүсэлтийг нь хянаж үзээд ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд буцаасан байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн хорих ангийн эмнэлгийн зүгээс ирүүлсэн санал нь журмын шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Н.Туяа
МОНЦАМЭ
URL: