Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сайд, гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХОМ/ бүрэн эхээр нь хүргэж байна
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сайд, гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь нийтэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд нийт орлого нь 118462,61 бөгөөд харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 6000,00 гэж ХОМ-тээ мэдүүлсэн байх юм. Харин Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нийт орлого нь 75345,19 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 21842,29 төгрөг гэсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нийт орлого нь 302700,00 бол гэр бүлийнх орлого нь 180000,00 аж. Ингээд УИХ-ын гишүүд, яам, агентлагийн дарга, аймгуудын Засаг дарга нарын 2013 оны ХОМ-ийн эхний хэсгийг буюу УИХ-ын 74 гишүүн, яамдын сайд, дэд сайднарын бэл бэнчин хэр болохыг, хөрөнгөө хэрхэн яаж мэдүүлснийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
URL: