БНАСАУ хариу цохилт өгөхөд бэлэн байна

parad005БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн 7-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын Ардын армийн баруун өмнөд фронтын командлах газар Америк БНСУ холбогдох цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр буйг зэмлэсэн бөгөөд хэрвээ уг усан хил дэх өдөөлтийн шинжтэй гал нээлтээ үргэлжлүүлбэл даруй хариу цохилт өгөх болно гэжээ.

Америк Өмнөд Солонгосын цэргийн нэгдсэн сургуулилт саяхан дууссан. Хоёр улс 5-р сарын 5-аас Солонгосын хойгийн баруун хэсэгт БНАСАУ-д хандуулсан гал бууны сургуулилт хийж эхлэв. Түүнчлэн 5-р сарын 6-д Солонгосын хойгийн баруун тэнгисийн усан хилд шумбагч онгоцонд цохилт өгөх нэгдсэн сургуулилт хийж, 5-р сарын 10-д Солонгосын хойгийн зүүн хэсгийн усан хилд нэгдсэн сургуулилт хийхээр бэлтгэж байна. Энэ нь Америк БНСУ зориуд өдөөн хатгаж, нэгэнт хурцадмал байдалд орсон дайны сэжимд гал гаргах гэсэн оролдлого гэж дээрх албан мэдээнд тэмдэглэжээ.

\Хуар\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих