Бангладешт мөргөлдөөн гарч 22 хүн эндэв
Бангладешийн хэвлэлүүд 6-ны өдөр мэдээлснээр, тус улсын нийслэл Даккад цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, одоогоор 22 хүн нас баржээ.
“Хефазат е Ислам” гэдэг шашны холбоог дэмжигч хэдэн арван мянган хүн 5-ны өдөр Даккад өргөн цуглаан зохиож, “Хефазат е Ислам” холбооны зүгээс дурдсан “13 шаардлага”-ыг засгийн газар зөвшөөрөхийг шаардсан байна.
Мөн өдрийн үдээс өмнө жагсагчид Дакка хотод орж гарах 6 гол замыг хаажээ. Үдээс хойш зарим дэмжигчид хотын төв рүү очиж, үндэсний лалын их сүмийн урьд цуглаж, улмаар цагдаагийн талынхантай мөргөлдсөн байна.
\У.\ CHINA RADIO
URL: