Казахстанд хар тамхины хэргээр ял эдэлж байгаа гэр бүлийн хоёр нутагтаа ялаа үргэлжлүүлэхийг хүсчээ

kzazКакахстан улсад манай улсын гурван иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа бөгөөд нэг нь хоёр жилийн  ялаа эдлэж улмаар хоригдох хугацаа нь дуусчээ. Харин үлдсэн хоёр нь гэр бүлийн хоёр бөгөөд Казахстанд ял эдлээд долоон жилийн нүүр үзэж байгаа юм байна. Эрэгтэйг нь Б.Э гэдэг бөгөөд эхнэрийг нь Г.Оюунзул гэх бөгөөд тэд 20 жилийн хорих ял сонссон  ажээ. Тэд Казахстаны хууль хяналтын байгууллагад эх орондоо очиж ял эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүнийг нь тус улсын хууль хяналтын байгууллага судалж байгаа гэнэ. Улмаар манайх ч тус улстай Ялтан солилцох гэрээ байхгүй учир энэ талаар УЕПГ-аас судалж байгаа сурагтай. Өнгөрсөн гуравдугаар сард Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тус улсад хийсэн айлчлалын үеэр тодорхой тохиолдолд ялтан шилжүүлэх ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохиролц ож гарын үсэг зурсан байна.

Дээрх иргэд хар тамхины хэрэгт  хэрхэн яаж холбогдсон дурдвал, Зүүн өмнөд Азийн хар тамхи, мансууруулах бодисын “Алтан гурвалжин” хэмээх хууль бус сүлжээнд элсэж нутаг нэгтнүүдээ золиослосон Б.Хулан, Б.Халиун хэмээх эгч дүү хоёрын төрсөн дүү нь Б.Э гэх залуу эхнэрийхээ хамт хар тамхины сүлжээнд нэгдэн орсон байжээ. Хэрэгт холбогдохоосоо өмнө гэр бүлээрээ хар тамхи зөөвөрлөж  бүр түүнчлэн төрсөн ээжийгээ ийм төрлийн хэрэгт холбогдуулсан байдг.  Б.Хулан, Б.Халиун нар нь Хятад, Макао, Казахстан зэрэг улс руу хар тамхи  гаргадаг байсан.  Б.Хулан нь Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Т.Дамдины эхнэр бөгөөд Хятадаас Казахстан руу орох үедээ тэндэхийн хууль хяналтын байгууллагад саатуулагдан баригдсан юм.  Ингэснээр Б.Хулан нь Казахстаны шүүхээс таван жилийн хорих ял сонсч, улмаар ялаа эдлээд гараад ирсэн бол төрсөн дүүгээ эхнэртэй нь хамт харийн орны шоронд хатаачихаад байгаа ажээ. Харин манай улсын Ерөнхийлөгч Т.Дамдины цаазын ялыг хэлтрүүлж өгөхийг хүссэн захидлыг Хятадын ерөнхийлөгчид явуулаад удаж байгаа ч одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих