Эбэ иргэдтэй уулзахдаа 49 удаа “би” ганцхан удаа “бид” гэдэг үгийг хэрэглэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч бямба гаригт нийслэлийн иргэдтэй уулзалт хийсэн билээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч өнөөгийн нийгэмд болж бүтэж буйг үлдэж хоцорсонтой нь хамтад нь тайлбарласны дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.
Ингэхдээ өөрийгөө л дөвийлгөн магтаад байсныг нуух юун. Уулзалтад оролцсон иргэдийг төлөөлж 30 гаруй хүн үг хэлж, асуулт асуусны дээр бичгээр санал, сэтгэгдлээ хүргэсэн байна. Тэд нийслэл хот өдрөөс өдөрт өнгө орж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн ч бас болж бүтэхгүй нь ч бишгүйдээ байгааг учирлав.
Тухайлбал барилгын осол аваар, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, оюутны 70 мянган төгрөг үр дүнгүй халамж болж байгаа, авто зам засах гээд жилийн жилд л баахан шороо самардаг, үр дүн муу байдаг, тухайлбал сонсголонгийн уулзвараас 22-ийн товчоо өнгөртөл тийм байдаг зэрэг олон асуудлыг хөндөж, саналаа хэлж байв.
Үг хэлсэн иргэдийн олонх нь ганц өөрт тохиолдсон зовлон тоочихоос илүүтэй нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг ярьж байлаа. Ерөнихйлөгч Ц.Элбэгдорж энэ уулзалтын үеэр өөрийгөө дөвийлгөн магтаж 49 удаа “би” хэмээх үгийг хэрэглэсэн бол ганцхан удаа “бид” гэдэг үгийг хэрэглэсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртоод мань хашир ч юм бүхнийг өөрөө ганцаараа хийчихсэн юм шиг, шавар зуураад, цемент цутгаад л уйгагүй ажиллаад л байсан юм шиг “бүлтэрч” өгч байна даа хэмээн уулзалтанд оролцсон иргэд шивэр авир ярилцаж байлаа.
http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=10176:-49-&catid=91:ulstur&Itemid=751
URL: