Голомт банк азтай харилцагчдынхаа зорилгыг санхүүжүүлэхээр боллоо
Азтай 3 харилцагчийн байр орон сууцтай болох зорилгыг санхүүжүүлнэ
Голомт банк 2013.02.25-07.15-ны хооронд зарласан “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяны тохирлын эхний 3 азтай харилцагчийг тодруулж, зорилгыг нь санхүүжүүлэхээр боллоо.
Өнгөрөгч баасан гаригт Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан хүргэсэн урамшуулалт аяны эхний азтанаар Норолхоогийн Батмөнх, хоёр дахь азтанаар Батдэлгэрийн Зоригоо, гурав дахь азтанаар Баяраагийн Раднаацэрэн нар тодорсон бөгөөд азтай харилцагчид маань бүгд голомтоо бадраах байр орон сууцтай болох зорилготой байсан юм.
Тэгвэл Голомт банк тэрхүү зорилгынх нь 10.000.000, 20.000.000, 30.000.000 төгрөгийн санхүүжилтийг тус тус хийхээр боллоо. Харин энэ удаагийн тохирлоор азтан болоогүй сугалаатай харилцагчид дахин азаа үзэх боломжтой. Мөн сугалаагаа авч амжаагүй бол эсвэл оноо нь хүрээгүй харилцагчид мөн 7-р сарын 19-нд болох тохиролд оролцох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Урамшуулалт аяны дараагийн тохирол 7-р сарын 19-нд болно
Энэхүү урамшуулалт аянд харилцагч та Голомт банкны Хадгаламж, Зээл, Интернэт банк, Олон улсын карт, Гадаад гуйвуулга зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг авч оноо цуглуулаарай. Харин энэхүү оноогоор та:
Зорилгоо санхүүжүүлэх боломжтой:
Байр орон сууцтай болох эсвэл түүнийгээ томруулах, автомашин худалдан авах, дэлхийг тойрон аялах, гадаадад сурах гээд таны зорилго юу ч байж болно. Гагцхүү та зорилгоо тодорхойлоод Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авч оноо цуглуулснаар азтан болвол бид тэрхүү зорилгын тань 10.000.000, 20.000.000, 30.000.000 төгрөгийг санхүүжүүлнэ.
Худалдаа үйлчилгээний байгууллагуудаас бараа худалдан авах боломжтой:
Эрхэм харилцагч та өөрийн оноондоо харгалзах 50.000-аас 1.000.000 төгрөгний мөнгөн дүнгийн ваучераар Entera store, Next electronics, Naran lifestyle, Интерном, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тэнгис кино театраар үйлчлүүлэх, худалдан авалт хийх эрхийг авч болно.
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үнэгүй авах боломжтой:
Та цуглуулсан оноогоороо Голомт банкны дотоодын болон ОУ-ын эрхтэй картууд, Гадаад гуйвуулга, Western Union үйлчилээ болон Цахим бүтээгдэхүүнүүдийг үнэгүй авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Голомт банкны www.golomtbank.com цахим хуудас болон Лавлах төв 1646 дугаарын утсаар лавлана уу.
URL: