Хятад улаан лооль, өргөст хэмхийг монголд үйлдвэрлэсэн гэж хэрэглэгчдийг хуурч байна

“Өдрийн сонин”-ы  тавдугаар дугаар сарын 3-ны өдрийн 115 дугаарт “Хятад лооль, өргөст хэмхийг монгол хэмээн зарж байна” гэсэн мэдээлэл нийтлэгдсэний дагуу бодит байдалтай танилцаж, хэрэглэгчдийг үнэн зөв бодит мэдээллээр хангах зорилгоор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр орчмын гудамж тайлбайд үзлэг шалгалт хийжээ.

Үзлэг шалгалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны гудамж, Бөмбөгөр худалдааны төвүүдийн гадаах талбайд жимс, хүнсний ногооны худалдаа хийж буй иргэдтэй уулзан тодруулахад хятад нэрийн өргөст хэмх, улаан лоолийг монгол хэмээн худалдаалж байгаа нийтлэг зөрчил илэрлээ. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т  “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэсэн заалт, НИТХТ-ийн 2010 оны 198 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3-д “дүүргийн зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдаа /жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт худалдаа, чингэлэгийн худалдаа/ эрхлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. Мөн нийслэл, дүүргийн Засаг дарга нар ХЭХТХуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” гэсэн бүрэн эрхээ хангалтгүй хэрэгжүүлж байна. Иймд энэ байдлыг таслан зогсоох талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр сэрэмжлүүлэг хүргэх болон хэрэглэгчийн эрүүл мэндэд харшлах, тэднийг төөрөгдүүлсэн дээрхи үйл ажиллагааг таслан зогсоох талаар хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлэн ажиллалаа.

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих