”Гиннес”-ийн дээд амжилтын эвдэгч PSY
Солонгосын рэппэр PSY өнгөрсөн жил “Gangnam style” дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж “Гиннес”-т бүртгэгдсэн билээ. Тэгвэл түүний дараа гаргасан бүтээл болох “Gentlman” дуу нь дахин “Гиннес”-ийн дээд амжилтын номонд бүртгэгдлээ. Тэрбээр шинэ дуунынхаа клипийг “Youtube”-д байрлуулснаас хойш хоёр хоногийн дотор шинэ дээд амжилтыг тогтоожээ. Өөрийн үнэнч фэнүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан PSY-ийн “Gentlman” дууны клипийг 24 цагийн дотор 20 гаруй сая хүн үзжээ. Одоогоор түүний уран бүтээлийг 272 сая хүн үзээд байгаа аж.
URL: