Хойд солонгосчууд биднээс хоёр сарын хоол хүнс хүсчээ
Хойд Солонгос улс Монгол улсаас тусламж хүссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин тэд манай улсаас хоёр сар хүрэлцэхүйц хэмжээний хоол хүнсний тусламж гуйсан талаар өнөөдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Хойд Солонгос улсад хүнс тэжээл яаралтай хэрэгтэй байгаа бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн тоо 1 сая 600 мянга гаруй гэж тоологдоод байгаа аж. Хойд Солонгос улсад жилд дунджаар 5 сая 420 мянган тонн будаа, гурил хэрэглэдэг бөгөөд хятад улс 4 сарын 15-нд болдог Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сений төрсөн өдрөөр бэлэг болгон 250-400 мянган тонн гурил будааг өгдөг байсан байна.
Энэ жил хятад улс хандивын хүнсээ өгч чадахгүй болсон учир Монгол улсаас иргэдээ 2 сар хооллох 657 мянган тонн гурил будаа тусламж болгож өгөхийг хүсээд байгаа гэнэ.
tvmongolia.mn
URL: