Архи худалдаалдаг 14 газрын үйл ажиллагааг зогсоов

8375_712Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 14 цэгийн үйл ажиллагааг цуцалжээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Архидалд мансуурлын эсрэг ассоциаци Дорнод аймаг дахь салбар, олон нийтийн байцаагч, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн холбогдох нийт 25 улсын байцаагч, ажилтанууд Хэрлэн сумын 10 багт таван ажлын хэсэг томилж хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын явцад зай талбайн хэмжээ бага, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалддаг, орон сууцны орц талд байрласан, зөрчил дутагдлаа удаа дараа давтсан нь илэрсэн тул ийн арга хэмжээ авчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих