Сайдыг саpмагчин хэмээсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байна

2013050308tИталийн Засгийн газар улс орны анхны хар арьст сайдыг доромжилсон хэргийг мөрдөн шалгахаар болжээ. Ардчилсан намын Энрико Леттагийн бүрдүүлсэн Засгийн газарт Сесиль Киенге хэмээх хар арьст бүсгүй Нэгдэл, хамтын ажиллагааны сайдаар томилогдсон юм. Конгод төрсөн тэрээр шинэ Засгийн газрын долоон эмэгтэй сайдын нэг ажээ.

Сесиль Киенге сайдаар томилогдсоны дараа түүнийг интернэт сайтуудаар “Конгын сармагчин”, “Хар шавар” зэргээр нэрлэж доромжилжээ. Тэгш байдлын сайд Жозефа Идемийн санаачилгаар хар арьст сайдыг доромжилсон хүмүүсийг саатуулан шалгах ажлыг эхлүүлсэн байна. Конго гаралтай Сесиль, герман гаралтай Жозефа нар итали хүнтэй гэрлэж Италийн иргэн болсон ажээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих