Улсын дугаараар “тансаглаж” байжээ

Нийслэл даяар хөдөлгөөнд оролцож буй автомашинууд улсын дугаарын сүүлийн цифрийн дагуу хөдөлгөөнд оролцох эрхээ хязгаарлуулж буй.

Энэ нь хөдөлгөөний удаашралыг 20 хүртэлх хувиар бууруулж байгаа гэдэг.

Гэсэн ч жолооч нар олон дугаар давхардуулан ашиглаж, хязгаарлалтыг үл хайхран хуулийг гууль болгож байсан нь сүүлийн саруудад ихээр илэрсэн.

Харин энэ удаад улсын гурван дугаар ээлжлэн ашиглаж, хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн булхаа илэрчээ.

Уг жолооч 7300 УБП, 6535 УНЯ, 5668 УНЦ дугаарыг ээлжлэн зүүж, улсын дугаарын хязгаарлалтад өртөлгүй хөдөлгөөнд оролцдог байжээ.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих