Сумогийн их аварга Д.Дагвадорж МЧБХ-ны ерөнхийлөгч боллоо
Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, удирдлагаа өөрчилжээ. Энэ үеэр холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр “МЧБХ-ны 2008-2012 оны үйл ажиллагааны тайлан”-г тавьж хэлэлцүүлсэн байна.
Мөн удахгүй болох “Mongolian Open-2013” олон улсын тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадоржийг сонгогджээ. Харин өнгөрсөн таван жилийн хугацаанд МБЧХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан Л.Чинбатад талархал илэрхийлж, холбооны Хүндэт ерөнхийлөгч болгосон байна.
URL: