15 настай охиныг хүчиндсэн хэрэг 46 жилийн дараа илэрлээ
Их Британийн “Савангийн дуурь”-ийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Билли Роуч тавдугаар сарын 1-нд 46 жилийн өмнө үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас баривчлагдаж, шуугиан тарилаа. Тэрээр 15 настай охиныг 1967 онд хүчиндсэн нь тогтоогдсон гэнэ. Эдүгээ 81 настай Билли Роучийг тансаг харшаас нь цагдаа нар баривчлан авч оджээ. Гэхдээ одоогоор цагдаагийн газраас хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа юм байна. Хэвлэлээр мэдээлснээс үзвэл 1967 оны дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд Хаслингден хотод гарсан хэрэгт Билли Роучийг сэжиглэх хангалттай баримт олдсон гэнэ. Роуч сүүлийн хэдэн жилийн турш гаж донтонгуудын нэрийг олонд шууд зарлахгүй байх нь зөв гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа байн байн дурьдах болсон байжээ. “Хэрвээ та энгийн нэгэн бол хэрэг үйлдээгүйг тань нотлоод суллачихаж болно. Харин та олны танил од бол нэгэнт л хэрэгт холбогдсон бол олон нийт таныг л үйлдсэн гэж ойлгосон хэвээрээ үлдэнэ” хэмээн Роуч нэгэн ярилцлагадаа өгүүлж байжээ. Роуч ихэвчлэн сайн талын сайхан сэтгэлтэй баатрын дүрийг бүтээдэг байж.
URL: