Монголд тулгамдаад буй эрсдэл
ДУБЛИН. /Irish aid/. Монгол нь 2,87 сая хүн амтай,1,5 сая хавтгай дөрвөлжин км талбай бүхий газар нутагтай, дэлхий дээрх хүн амь нь хамгийн сийрэг суурьшсан улс юм. Нэг хүнд дунджаар 15 толгой мал ногддог бөгөөд насанд хүрэгчдийнх нь 70 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна.
Гэвч өвөл, зун гэсэн эрс тэс уур амьсгалтай хоёр улиралд хүнс, тэжээлийн аюулгүй байдлын эрсдэлтэй тулгардаг. Монголд сүүлийн 60 жилд агаарын дундаж температур Цельсийн 1,6 хэмээр дулаарчээ. Малчин өрхийн хоол хүнс нь тун тааруухан. Хүнс тэжээлийн хомсдолд орох нь элбэг гэсэн үг юм.
Ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлт нь ус, бэлчээрт хэдийнээ нөлөөлжээ. “Зуд” гэдэг, өвлийн улиралд тохиолддог байгалийн гамшгийн үед эрс хүйтэрч, их хэмжээний цас унаж, малын тоо толгой олноороо хорогддог.
Амьжиргааны түвшин доошилж байгаагаас болж, хэрвээ малгүй болбол нэг улирлаас нөгөө улиралд шилжих үед хүн амынх нь ихэнх хувь ядуурч, хүнсний аюулгүй байдал алдагдахад хүрнэ.
Тус улсын Баянхонгор аймгийн Жинст сумын хувьд 531264 км хавтгай дөрвөлжин км талбай бүхий газар нутагтай, 2000 гаруй оршин суугчийн 40 орчим хувь нь 18-аас доош насныхан байна.
Б.Баярмаагийн гэр бүл болон бусад 13 айл малчин Оргилын бүлэгт харьяалагдах бөгөөд тэд нэг бэлчээр, усыг хуваан эзэмшдэг. Түүний амьдрал ахуй, гэр бүлийнх нь хоол хүнс хонь, ямаанаас нь шууд хамааралтай байдаг.
1999-2002 оны хооронд болсон удаа дараалсан ган, зудад мал сүргээ алдсанаар Жинст сумын олон өрх ядуурчээ. Жинст сумын статистик мэдээгээр, 2000 онд 125185, 2002 онд 24104 толгой малаа алджээ.
Үлдсэн хэдэн малаа аварч үлдэхийн тулд бараг хоёр жилийн турш олон айл өрх сүү, махаа ч хангалттай хэрэглэж чадаагүй аж. Лаа, түлээ түлш, хувцас хунар, боловсрол гээд наад захын хэрэглээгээ ч хангаж чадахгүйд хүрээд байна.
Г.Доржханд
МОНЦАМЭ
URL: