С.Чинзоригоор тохуурхаж, Өвөрхангайнхнаар даажигнав уу?

МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг_500x500Монгол орон уг нь  ард­чилсан сонгууль явуулж парламентаа бүрдүүлдэг  тог­толцоотой улс. Хэдий­гээр ийм боловч Улсын их хурал нь 76-уулаа элэг бүтэн болох гэж дөрвөн жилийн туршид үйлээ үзэх  юм. Өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиар  өрсөлдсөн  700  гаруй  хү­ний 76 нь гишүүн болох байсан ч үхрийн баас шиг увж цувсаар одоо дөнгөж 74-үүлээ болж амжжээ.  Мар­гааш бас нэг нь буюу 75 дахь гишүүн тангараг өр­гөж магадгүй байгаа.

Хаа нэг­тэйгээс дахин маргаа­ны утас ээрч, ээд­рээ зан­ги­лаа тарихгүй бол  МАН-аас нийс­лэлийн Сон­­ги­но­хайрхан дүүрэгт нэр дэв­шиж ялалт бай­гуул­­сан Д.Сумъяабазар ги­шүүн болж тус дүүр­гийн­­хэн бү­рэн төлөөлөл­тэй болох учир­тай. Сонгины солгой  хэ­рүүл­тэй дахин сонгууль ингэсгээд ямар ч байсан учир нь  олдох  бололтой.  Харин  Өвөрхангайн сон­гуулийг нэг тийш  болгож, чин  зориг тэвчээртэйгээр  хүлээж  буй  С.Чин­зори­гийг  хэзээ тангараг  өргүү­лэхийг тааж  мэдэх  хүн  алга  байна.

Өвөрхангайд уг  нь  Монгол орны  бусад  газ­руудтай л  ижил сонгууль  болдог.  Гэвч үргэлж мар­гаан,  мэтгэлцээн  гарч  төлөөллөө парламентад  оруулж  чаддаггүй  чөтгөр шүглэсэн газар гэж  нэр­лэхэд  болохоор. Нөгөө­тэйгүүр СЕХ, шүү­хийнхэн С.Чинзоригоор тохуурхаад байдаг юм уу, өвөрхан­гайнхнаар даажигнаад байдаг юм уу, бүү мэд. Тэр дундаа С.Чинзориг  өө­рийн өсч, төрсөн нутгаа­саа  өрсөлдөж  УИХ-ын  гишүүн болохыг  хүсдэг, сонгогчдын  дийлэнхийн  саналыг  авдаг  боловч  ямар нэг юм байнга  садаа, тээг  болж байдаг  нь гайхмаар  үзэгдэл  шүү.

Ард түмэн нэр дэвшигч­дийн  хэнд  нь санал  өгсөн нь  тов, тодорхой байдаг. Өнгөрсөн сонгуульд Өвөр­хангайн хоёр ман­датад АН-аас Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас С.Чин­зориг, Н.Төмөрхүү  нар өрсөлдөж бусад  на­мын нэр дэвшигчдээс олон­хийн санал  авсан байдаг юм. Бүр илүү  тод­руулбал С.Чинзориг 23494, Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 сонгогчийн  итгэ­лийг хүлээсэн гэдгийг нь  СЕХ  тоолоод  гаргачих­сан.  Гэвч шүүх байгуул­лагынхан иргэдийн сонгох эрхэнд  шууд  халдсантай  адил гэж  болох шийдвэр гаргаж хамгийн олон са­нал авсан  хүнээс  даруй 3000 гаруй саналаар  дут­сан Г.Батхүүг УИХ-ын гишүүний  тангараг  өр­гүүлж, өнөөх нь  ч өргөсөн. Үүнээс хойш цаг хугацаа эргэж жил  тойрох дөхлөө. МАН-ын  нэр дэвшигч  С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хэрэг хаа  байгаа  нийслэлд  ирж Хан-Уул  дүүргийн  шүүхээр яваад  эргэн  Өвөрхангайн  шүүх дээр юу  болж  явааг  өнөөх нэр дэвшигчид  маань  өөрсдөө  ч мэдэхгүй шахам явна.

Энэ  хэрэг  сүүлдээ бүр   бантан  болсон. УИХ-ын  гишүүнийг  сонгох үйл явц ард  түмний гарт биш, АН,МАН-ын гарт байдаг болж  таарсан. Бараг л  эрх  барьж  буй АН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт хоёроо  гишүүн  болгохоор чичир­сэн ч МАН-ынхан  буй­дан­тайгаа  ирж  тэгнэчи­хээд  дийлдээгүй. Адаг  сүүлд нь  тохироо  энэ  тэр  хийж  байж Г.Батхүүгээ гишүүн болгож  авсныг хэвлэлүүд  бишгүй дам­жуулс­ан даа. Ард түмний сонголтыг базаж шидчи­хээд  ашиг  сонирхолоороо дүрэм зохион  тоглож бай­гаа МАН,АН-ынхан  ий­мэр­хүү  бохир улс хийж байх нь шог юм.

Гэвч нэ­гэнт ярьж тохирчихсон  юм бол, Г.Батхүүгээ  оруул­чихсанаас хойш  хөөрхий С.Чинзоригийг тангара­гийг нь  өргүүлчихвэл  яа­сан юм. Сонгууль нь  бо­лоод жилийнхээ  ойнд  хүрэх гэж  байхад 76 ги­шүүнээ   бүрдүүлж парла­ментаа элэг бүтэн болго­чихож чадалгүй Ерөнхий­лөгчийн  сонгуультай зал­гах гэж  байгаа СЕХ юу бодож суугаа  бол. Шүү­хийн эцсийн  шийдвэр  хүлээж  байгаа гэж  тайл­барлах  байх. Гэхдээ  нэг  зүйл  тодорхой байгаа нь  ард  түмний  сонголтыг шүүхийн шийдвэрээр  өөр­чилдөг гаж жишиг  тог­тох  гээд  байна. Бидний  яриад байдаг хууль, шүү­хийн шинэчлэл гэдэг нь  арай энэ биш  байх. На­санд  хүрээгүй  хүүхдүү­дээр  сонгуулийн суртал­чилгаа хийлгэсэн, архи, чихэр тараасан  тухай хэргийг улс  төртэй  хутгаж бүр  сүүлдээ наймаа бол­гон  хэлэлцэх  болсон  нь  ёс   зүйн дүрэмд  таарахгүй  байгаа  юм.  Энэ маргаанд  оролцогчид  болох  Д.Зо­ригт гишүүн болохгүй гэд­гээ  ард түмэнд зарлачих­сан, Н.Төмөрхүү  ч  намын нэр дэвшигчээсээ  доогуур санал авсан  тул  болъё гэсэн байх.

Тэгэхээр одоо  С.Чинзоригийг сонгуульд олон удаа  чин  зориг гарган  өрсөлдөж  байгааг нь ч бодож үзээд тангара­гийг нь өргүүлчихсэн нь  дээр биш үү. Нөгөө “Эр хүний  ноён  нуруу хаана хугардаг вэ” хэмээх сэдэв­тэй хошин шогийн үзүүл­бэр Өвөрхангайн маргаа­ны  үйл  явдалтай дүйж  байх ажээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих