Солонгосын хойгийн байдал бас л тодорхой биш байна
БНСУ болон Америкийн хамтарсан “Тас” цэргийн сургууль 4-р сарын 30-ны өдөр өндөрлөлөө. Энэхүү цэргийн сургууль болон үүнээс өмнө дууссан “Зангилаа шийдвэр” цэргийн нэгдсэн сургуулийг БНАСАУ ноцтой өдөөн хатгалга бөгөөд түрэмгийллийн чанартай дайн гэж үзсээр ирсэн юм. Иймээс цэргийн сургууль дуусахын хирээр, Солонгосын хойгийн хурцадмал байдал намжих болно гэж гадаадын олон нийт төсөөлж байна.
Гэвч, энэ нь хоёр Солонгос хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үр бүтээл болсон Кейсоны аж үйлдвэрийн бүс байгуулагдсанаас хойш анх удаагаа ийм бэрхшээлд тулгарч, хойгийн байдалд бараан сүүдэр нөмөрсөөр байна.
Өнөөгийн бодит байдлаас үзэхэд, Солонгосын хойг мөн л ээдрээтэй хэвээр байна. БНСУ болон Америкийн цэргийн сургууль өндөрлөсөн боловч өмнө нь мэдээлж байсан Америк БНСУ цэргийн сургуулалт хийхээ нөөцөлсөөр байгаа бөгөөд Америкийн цөмийн шумбагч онгоцыг БНСУ-д байрлуулж байгаа цаг хугацаагаа сунгасаар байна. БНАСАУ-ын байдлаас үзэхэд, тус улс 4-р сараас зүүн нутгийн тэнгисийн эрэг дагуух бүс рүү шилжүүлсэн пуужин хөөргөх 9 төхөөрөмж нь бэлтгэл шатандаа, хэзээ хөөргөхөд бэлэн байна гэж БНСУ-ын цэргийн тал төсөөлж байна.
Одоо Өмнөд Умардын цэргийн хандлагаас гадна, эдийн засгийн хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон Кейсон районы байдал ч өмнөд умардын харилцааг шалгах чухал хүчин зүйл болж байна. Өмнөд Солонгосын өмнөх засгийн газрын хугацаанд хоёр орны харилцаа “хамгийн их муудсан” гэж хүмүүс үзэж байсан боловч тухайн үед Кейсон район ажилласаар ирсэн юм. Өмнөд Солонгосын энэ удаагийн засгийн газар “Солонгосын хойг”-ийн итгэлцлийг ахиулж, хойд Солонгост “дарамт, хэлэлцээг зэрэг явуулна” гэж илэрхийлжээ. Харин одоо Кейсон район “хаягдах” аюулд тулгарч байна. Үүний улмаас Солонгосын хойгийн байдал намдах эсэхийг хараахан нотлох аргагүй гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Хойшдын хандлагын хоёр чухал үзүүлэлт бол Умард Солонгосын пуужингийн армийн ирээдүйн хандлага болон Кейсон районы хувь заяа болно гэж БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.
БНСУ-ын Нэгдлийн яам 4-р сарын 30-ны өдөр мэдэгдэхдээ, бид Кейсон районоос бүх хүнээ татсан боловч Умард Солонгостой “Хэлэлцээ хийх санаачилга ” мөн хүчинтэй гэжээ. Энэ нь мөн Өмнөд Солонгос Кейсон районыг хаах хүсэлгүй байхыг харуулж байгаа юм.
БНСУ-ын талаас авч үзвэл, Кейсоны аж үйлдвэрийн районы ажиллагааг сэргээх нь улс төр болон эдийн засгийн бодитой шаардлага болох юм. Юуны өмнө, Пак Кын Хегийн Засгийн газрын санаачилж байгаа “Солонгосын хойгийн итгэлцлийн үйл явц”-ын дагуу, Кейсоны аж үйлдвэрийн район нь үйлдвэрлэлтээ сэргээхийн зэрэгцээ, “олон улсын болох”-оо тасралтгүй өргөтгөж, БНСУ-ын аж ахуйн нэгжээс бусад орны аж ахуйн нэгжийг оруулах хэрэгтэй. Хоёрт, Кейсон аж үйлдвэрийн район бол энд үйлдвэрлэл эрхэлж байгаа БНСУ-ын 100 гаруй аж ахуйн нэгжин оршин тогтнох үндэс суурь. Кейсон аж үйлдвэрийн районы аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн 29-ний өдөр гаргасан бүртгэлийн дагуу, уг районыг хаасны дараа БНСУ-ын аж ахуйн нэгжүүдэд 2 триллион 800 тэрбум воны хохирол гарчээ. Иймээс БНСУ-ын Засгийн газрын хүнээ татах шаардлагыг тус орны аж ахуйн нэгжүүд дэмжиж байгаа боловч, БНАСАУ-тай яриа хэлцэл хийж, Кейсоны аж үйлдвэрийн районы үйлдвэрлэлийг даруй сэргээхийг засгийн газартаа шаардаж байгаа юм. Үүнээс үзэхэд БНСУ-ын Нэгдлийн яам 4-р сарын 30-ны өдөр яриа хэлцэл хийх санаачилга нь мөн хүчинтэй байгаа гэдгээ мэдэгдсэний гол шалтгаан болно.
БНСУ яриа хэлцэл хийж, зөрчил маргаанаа энхээр зохицуулах дохиог өгч байгаа хэдий ч, үүнд БНАСАУ одоо болтол ямар ч хариу өгөөгүй байна. Солонгосын хойгийн байдал чухал ямар чиглэлээр хэрхэн хөгжих, мөн Кейсоны аж үйлдвэрийн раойн нь бүх ажиллагаагаа бүрэн зогсоох эсэхийг одоохондоо төсөөлж таамаглахын аргагүй.
CHINA RADIO
URL: