Сайхан залууг мессеж бичсэнээр сэтгэлийг хөдөлгөх арга

feature_sms_us_1Шинэхэн танилцсан залуу хархүүтэйгээ дахин уулзахын тулд ямар өнгө аястай мессеж бичсэнээр сэтгэлийг нь хөдөлгөж чадах талаар арга чарга бодож суугаа бүсгүй таньд нэгэн бяцхан арга хэлье.

Танилцах уулзалт болон үдэшлэгэн дээр нэгэн хархүүгийн гадаад төрх болон биеэ авч яваа байдал, яриа хөөрөө зэрэг нь бүсгүй таньд сайхан сэтгэгдэл төрүүлж тухайн хархүүд ч та таалагдаж хоёул тун сэтгэл таатай цагийг өнгөрүүлсэн мөч… Гэтэл уулзалтын өдрийн дараагаас залуу хархүүгээс чинь ямар ч холбоо байхгүй бүр мессеж ч ирдэггүй ээ аргаа бараад өөрөө түрүүлж утасдах гэснээ би чинь эмэгтэй хүн гэсэн ужиг бодол орж ирээд болиулчихов за яршиг гээд хаячихъя гэхээр тун давгүй залуу болохоор алдчихна гэхээр яс хавталзаад болохгүй тэгээд эцэст нь мессеж бичихээр зориг шулуудав, юу гэж ямар утгатай бичихээ мэддэггүй бичээд л устгаад л бичээд л устгаад л…

Яг иймэрхүү асуудалтай хүмүүст зориулж Солонгосын сэтгэл судлалын судалгааны төвөөс судалгаа хийж үзсэний дүнд дараах аргыг санал болгожээ. Эмэгтэй та өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сэтгэл дундуур бус утга бүхий image–ыг багтаан эрэгтэйгээ болзоондооо ирүүлж чадах мессежэнд анхаарах зүйлүүд нь 1—Эсрэг хүнийхээ зан чанарыг тооцож бодох 2—Тохиромжтой үгийг ашиглах 3—хоёр мөрөн дотор багтааж сэтгэгдлээ үлдээх гэжээ.

За тэгээд олон мессежүүд дотроос хамгийн оновчтой болж болох 3-н месежийг нэрлэжээ 1 —-Тоглолтын билеттэй боллоо хамт үзэх цаг зав байгаа болов уу? 2—-Найзтайгаа кино үзэх гэж байна л даа хамт явж үзэх үү? 3 —-Цаг агаар их хүйтэн байна халуун кофе хамтдаа уух уу?
Мөн уулзалт үдэшлэгэнд танилцсанаас хойшхи өдрөөс эхлээд 3-дахь өдрийнхөө оройны 9-цагаас 12-цагийн хооронд мессеж бичвэл 95 % нь амжилттай болох магадлал өндөр байдаг гэнэ дээ .
Юутай ч мессежээр хайраа олж чадвал бас нэгэн ур чадвар юм даа


URL:

Сэтгэгдэл бичих