Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан иргэдийг Монголоос баривчилжээ
Терроризмын хэрэгт сэжиглэгдэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан иргэдийг монголоос баривчилсан байна. Тэдгээр иргэдийг Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/,
АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ гэдэг бөгөөд тэдгээр иргэдийг Улаанбаатар хотод байхад нь баривчилсан байна.
Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр иргэд Монгол Улсын хилээр бизнес, жуулчны визээр орж ирсэн бөгөөд эдгээр гурван иргэний хоёр нь хүнийг санаатай алах буюу терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэн олон улсад эрэн сурвалжлагдаж байсан байна.
Харин Хаяат Хизар гэх иргэн нь АНУ-ын Нью Йорк хотын Саффолк мужийн шүүхээс 1, 2 дугаар зэргийн хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан гэдэг мэдээллийг бидэнд өглөө.
Одоогоор тэдгээр иргэдийг ямар зорилгоор монголд ирсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий газар Олон улсын интерпол, Терроризмтой тэмцэх төв зэрэг байгууллагатай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаа аж. Хэрвээ цагдаагийн байгууллагаас өгсөн батлагдаж, эдгээр хүмүүс олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэдэг нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу, асуудлыг шийдвэрлэх юм байна.
URL: