Бурхан Халдунд гарснаар Чингис болохгүй, харин…

burhanЧингис хаан  Бурхан Халдун дээр гарч тэнгэр­тэй харилцаж байсан ту­хай түүх домог бий. Харин Бурхан Халдун дээр гарс­наар хаан болсон гэж дуу­лаагүй, тэгж  бичсэн түүх сурвалж ч үгүй.  Тэг­вэл хойч үеийнхэн, га­даад, дотоодын хэн ч Чингис хааны мөрөөр, бараг гиш­гэж байсан газар нь очиж зогсохыг мө­рөөдөх болсоор удаж байна. Бурхан Хал­дун дээр гарсан болгон Чингис  болчихдог мэт андуу­рал газар авчээ. Ма­гадгүй ингэж бичиж дуу­саагүй байхад  л  хэн нэгэн нь тийшээ зүтгэж яваа ч байж мэднэ.

онгуульд ялуулах, ямар нэгэн байдлаар оноо цуглуулж эрх мэдэлд хүрс­нээ тэмдэглэх, тэр байту­гай тойрон хүрээлэгчдээ Чингисийн өрлөг жанжид мэтээр төсөөлж бултаараа тийш явж, уулын оргил руу  төөрч барин  зүтгэдэг болсноос харж болно.

Харамсалтай нь Бур­хан Халдунд гарсан бол­гон Чингис болчихоо­гүй, харин зургаан үсэг бүхий тэрхүү нэрийг хүс­сэн болгон хүүдээ өгч  байсан үе бол  бий, одоо ч байгаа. Зарим нь их хааны нэртэй архи, пиво гаргаж, уушийн болон зоогийн газар хүртэл байгуулаад амжсан. Их хаантай дуу­дах нэрээрээ ижилссэн  эрхмүүд ч  бидний дунд цөөнгүй байна. Уг нь  тэр нэрийг зүүсэн, эсвэл Бурхан Халдуны  уулын оргилд гарсан болгон, ямар нэгэн байдлаар тийш  “халдсан” нэгэн  Чингис хаан шиг суут ухаантан болчихдог байсан бол гоё. Ядаж л суут ухаантнуудын  нутаг мон­гол өнөөдөр “Шамбалынн орон” бол­чихдоггүй юм гэхэд хөгжил дэвшлээсээ өг­сүүлээд олон нийтээр дагаж мөрддөг хууль эрх­зүй, ёс жаягийн хувьд  огт өөр байх байсан биз.  Энэ бүхнийг өгүүлэхийн учир  “Гэр дээр гарч болно. Ха­рин тоонон дээрээ  гардаг­гүй” гэх үгийг сануулах гэсэн юм. Энэ үгийг гэрт амьдарч ирсэн нүүдэлчин монголчууд хэлснээс суурьш­мал соёл иргэн­шилтэй ард түмнүүд хэ­лээгүй байх.

Хамаг монголчуудын шүтээн Бурхан Халдун  уулыг гэр гэж үзвэл тооно нь түүний ноён оргил, ихэс дээдсээс тахилгатай Тэнгэр овоо гэдгийг суд­лаачид нэгэн дуугаар хэлдэг. Тэгвэл бид гэр дээрээ гарч, улмаар тоонон дээрээ дэвхцээд байна. Эздүүд  нь гэ­рийнхээ тоонон дээр дэвхцээд байгаа учраас  гадаадын жуулчин, урил­гатай, урилгагүй зочид  тэнд дураараа аашилдаг явдал газар аваад удаж байна. Төрийн тусгай хам­гаалалттай дархан цаазат газраар тогтоосон атлаа төрийн түшээд нь өөрсдөө муу үлгэр дууриал үзүүлж байгаагаас тэр байх.  Ту­хайлбал, замбараагүй, ха­раа хяналтгүй байдлын тод жишээ  АНУ-ын судлаач Альберт Лин тэргүүтэй шинжилгээний ангийнх­ны үйлдэл. Тэд зөвшөө­рөл­тэй, зөвшөөрөлгүй хийсэн судалгааны дүнгээ  олон улсад  тарааж  цацна хэмээн Монголын Зас­гийн газрыг түргэн ава­хуулж, мэдээлэлд ойр хэс­гийнхнийг айдас хүй­дэст авахуулаад амжлаа. Хэд хэдэн удаагийн шаард­­лага хүргүүлээд бай­­хад ч судал­гааны тай­лангаа ирүүлээ­гүй дуул­дана. Цаашид ийм байдал давтагдахгүй гэх баталгаа алга.

Тиймээс л Бурхан Халдуныг  төрийн  онцгой хамгаалалтад авч,  дотоод, гадаадын дуртай болгоныг сэлгүүцүүлэхийг болъё гэж байгаа юм. “Зууны мэдээ” сонины энэ санаачилгыг  байгаль хам­гаалах чиглэлээр ажил­ладаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хамт олон дэмжиж сана­лаа ирүүлсээр байна.  Өөрөөр хэлбэл, монгол­чууд өрхөн дээрээ дэв­хэцээд байх уу, өөр байх ёстой юу. Уламжлал, шинэчлэл хоёр маань хэрхэн дөрөө харшуулах ёстой вэ гэдэгт бид  өргөн олны анхаарлыг хандуулж бас уриалж байгаа. Мөн төдийлөн түүх су­далгаа, шинжилгээнд хам­раг­даагүй Бурхан Хал­дунд үндэсний судлаач­дын баг ажиллах шаард­лагатай юм байна гэдэг нь ч  манай сониноос явуул­сан хэлэл­цүүлгээс харагд­сан. Энэ талаар эрдэмтэн, судлаа­чид тус тусын байр, суурийг ч илэрхийлсэн билээ. Түүхээ сайн мэдэх­гүй, ёс жаягаа  ойлгоогүй­гээс  буруу бусармаг зүй­лүүд гарах болсон гэдэгт  бидний дэвшүүлсэн уриал­гыг дэмжиж, сана­лаа ирүүлсэн хүмүүс  байр сууриа түлхүү илэрхийлж байгаа юм.  Гэхдээ юуны өмнө  тэнд ихэс дээдсийн шарил бий гэдгээс илүү нүүдэлчин монголчуудын төр улсаа байгуулсан   гал голомт,  дэлхийн дулаар­лын эрин цагт хүчтэй ярьж буй Монгол орны зүүн бүсийн цэвэр  усны хагалбар газар  гэдгийг  онцгойлон ярих учиртай болов уу. Нөгөөтэйгүүр, Бурхан Халдун нүүдэлчин монголчуудын төр улсаа байгуулсан гал голомт юм бол  нэг талаар  голомтоо самрахгүй байхыг са­нуулж ирсэн өвгөдийн захиасыг дагасанд  магад­гүй монголчуудын  улс үндэстэн болон оршин амьдарч ирсний  утга учир  оршин байгаа ч юм бил үү.

 

БУРХАНХАЛДУНЫГ  СУДЛАХЁСТОЙЮУ, ЭСВЭЛ

 

Х.Пэрлээ  тэргүүтэй  эрдэмтэн, судлаач, гадны олон  экспедиц,  Монгол-Японы “Гурван гол”  шинжилгээний анги ажил­­лаж ирснийг бид мэднэ.  Анхны судлаачдын тухайд бол 1920-оод онд Оросын нэрт эрдэмтэн Владимирцов Хэнтийн нуруугаар явж, ард түм­ний зан заншил, түүх соёлын дурсгалыг судал­сан  байсан. Тухайн үед Владмирцовтой хамт явж байсан эрдэмтдийн  судал­гааны цаад зорилго то­дорхойгүй үлджээ. Мөн 1960-аад онд Германы эрдэмтэн Шуберт, Х.Пэрлээ нар хамт явж, эрэл хайгуул хийсэн мэдээ бий. Х.Пэрлээ тэргүүтэй судлаачид монгол эх сурвалжид байгаа түүхэн газар усны нэрийг ардын   аман домог яриатай харь­цуулан судалсан бай­даг. Харин сүүлд  “Гурван гол” экспедиц судалгаа хийх үед Х.Пэрлээ агсан нэгэнт бурхан болсон байсан тул түүний шавь С.Бадам­хатан судалгааг үргэл­жүүлж, “Гурван гол” экспедицийг монгол та­лаас удирджээ. Ингэхдээ  Х.Пэрлээ багшийн анх сэдэж гарган тавьсан  газар усны нэрийн дагуу эрэл хайгуул, судалгаа хийсэн байдаг. “Гурван гол” экспедиц тухайн су­далгаа хийсэн бүс нут­гуудад байгаа археологийн олон үеийн дурсгалуудыг илрүүлэн олж бүртгэх, Монголын түүх соёлын судалгаанд шинэ дэвшил­тэт арга барилыг оруу­лахад ихээхэн үүрэг гүй­цэтгэсэн ч мөн л цаад зорилго нь бүрхэг үлдсэн гэж болно. Гэхдээ Х.Пэрлээ агсан, мөн түү­нээс хойш Бурхан Хал­дуныг судалсан эрдэмтэн судлаач, шинжилгээний ангиуд бүгд Чингис  хааны булш,  оршуулгын талаар түүхэн  сурвалжид тэмдэг­лэгдэж үлдсэн мэдээ занги, ардын аман домог тэргүүтэнд тулгуурлаж, Чингис хааны онгоныг эрж хайсан гэдэг нь ойл­гомжтой.  Бүдэг бадаг хэ­дий ч судлаачдын олон­хийн байр суурь, Х.Пэр­лээгийн илрүүлж, тод­руул­сан Монголын түү­хийн холбогдолт сур­валж бичгүүд, монгол сурвалж, бусад оронд тэмдэглэгдэж  үлдсэн сурвалжуудаас  үзэ­хэд Чингис хаан болон түүний ураг удмын бүх хаадыг нэгэн дор оршуулж байсан гэх  мэдээ тодорхой болж ирсэн гэлцдэг юм билээ.  Тэгэхээр их хаадыг ор­шуулдаг Их хориг хэ­мээх оршуулгын газар байжээ. Тэнд нууцлан ор­шуулж, хэнийг ч нэвтрүү­лэлгүй хадгалан хамгаалж байсан учраас өдгөө олон зуун жил өнгөрөхөд уг газар нь мар­тагдан орхиг­дож, өнөөг хүртэл бүдгэр­сэн гэж суд­лаачид үздэг юм шиг. Бурхан Халдун уул түүхэн сурвалж бич­гүүд, мон­голчуудын түү­хэнд, нэн ялангуяа Чингис хааны амьдралд онцгой ач холбогдолтой газар нутаг.  Чингис хаан  өсөхөөс эх­лээд өтлөх насыг хүртэлх бүхий л амьдралаа тэнд   өнгөрүүл­сэн.  Түүний амьд­ралд тохиолдсон хамгийн хатуу ширүүн шалгуур, бэрх зүйлүүд тэнд учирч бай­сан. Мөн тэндээс амь гарч, тэр  уулыг эрхэмлэн шүтэж, үеийн үед хайр­лан, хам­гаалж, тахил тайлга өргөж явья гэсэн  зарлиг хүртэл гаргасан байдаг. Тиймээс  сурвалж бичигт өгүүлс­нээр Бурхан Халдун уулын орчимд Чингис хааныг оршуулж, онголсон гэх таамаг­лалууд хөвөрсөн биз. Гэхдээ л Х.Пэрлээ тэргүүтэй эр­дэмт­дийн тод­руулан гарга­сан,  түү­нээс хойш ч олон судлаа­чийн эрж хайгаад байгаа тэр зүйл   чухам хаана вэ гэдэг асуудал өнөө хэр  мэдэгдээгүй л байна. Су­дал­гааг на­рийвч­лан үр­гэлж­лүүлэх, эсэх нь төрийн мэдэх хэрэг байх. Харин тэр хүртэл Бурхан Халдунаа онцгой бүс болгож хамгаалъя.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих