Улаан номонд орсон 22 ирвэсийн нүүдлийн замыг таслахаар шийджээ
Монголыг дэлхийд таниулсан тиранозавр батаарын өлгий нутаг бол Өмнөговь аймгийн Гурвантэс сум юм. Энэ нутгийг тиранозавр батаараас эхлээд дээд цэрд-палеогоний үеийн хурдсын тогтож үлдсэн, бүрэн гүйцэд судлагдаагүй дэлхийн шинжлэх ухааны гол түшиц газар гэдэг. Тийм ч учраас олон улсын шинжлэх ухааны судалгааны төв ажилладаг. Гэтэл судалгааны зүрхэн хэсгийг дайруулан нэгэн компани засмал зам тавихаар болжээ.
Уул уурхайн “Гоби Коул энд Энержи” компани Монголын газрын баялгийг өмнөд хөрш рүү зөөхийн тулд шинжлэх ухааны асар их ач холбогдолтой газар нутаг дээгүүр хөндлөн гулд давхихаар зүрхэлжээ. Тэд Баянхонгор аймгийн ШинэЖинст сумын Хотгорын уурхайгаас Шивээ хүрэнгийн хилийн боомт хүртэлх 325 км хар замыг Өмнөговь аймгийн археологийн дурсгалт “Говь гурван сайхан” цогцолборын 96 км газрыг дайран өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
ГАЗАРАШИГЛАХЗӨВШӨӨРЛИЙГХУУЛЬБУСААРОЛГОСОНГЭВ
Байгалийн цогцолбор газарт хар зам тавина гэдэг олон талын хор уршиг дагуулахыг хэн хүнгүй мэднэ. Сүүлийн үед манай эртний амьтдын араг яс нэг мэдэхэд хилийн гадна гарчихдаг болсон. Тэгвэл тэнд зам тавьчихвал бүр ч гаарах нь тодорхой. Түүнээс гадна нүүрс тээврийн зам говь нутгийн байгалийг сүйтгэх аюултай.
Гэтэл компанийнхан зам дагаж хөгжил ирнэ хэмээн мунхруулсаар зөвшөөрлөө авчээ. Түүний цаана хууль бус зөвшөөрөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ч хангалтгүй гүйцэтгэсэн гэх. Уг байдлыг нарийвчлан судлахаар Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгуудын удирдлагын газрын дарга А.Намхайн “Гоби Коул энд Энержи” компанид 2011 оны зургадугаар сарын 21-нд олгосон газар эзэмших зөвшөөрөл нь холбогдох хуулийг зөрчжээ.
Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн 36.1 дэх заалт буюу “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, дурсгалт газраас иргэн аж ахуйн нэгж, байгууллагад ашиглахуулах тухай шийдвэрийг Хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг зөрчиж, шууд зөвшөөрөл олгосон гэжээ. Түүнчлэн Гурвантэс сумын удирдлагууд ч нутгийн иргэдийнхээ санал бодлыг сонсохгүйгээр хатуу хучилттай зам барих трассыг баталж өгсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр батлагджээ. Ялангуяа сумын Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийг таван жилээс доошгүй хугацаагаар ашиглах гэрээг зөрчиж, компанид 15 жил ашиглах зөвшөөрлийг олгочихсон байна. Ажлын хэсгийн ахлагч Х.Түмэндэлгэрээс дараах зүйлийг тодрууллаа.
Х.Түмэндэлгэр: ЗӨВШӨӨРЛИЙГЦУЦЛАХГҮЙБОЛШҮҮХЭДХАНДАНА
-Байгалийнцогцолборгазрыгашиглахынтулдбайгальорчнынарийвчилсанүнэлгээгхаргалзахёстой. Энэүнэлгээгхангалтгүйхийсэнгэжажлынхэсэгүзэжбайгаагэсэн. Энэталаартайлбарлахгүйюу?
-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ЭНКО гэх компани гүйцэтгэсэн. Гэвч тэд хаана ч хийгддэг нэг загварын үнэлгээ хуулбарлачихаад салбарын сайд болон холбогдох хүмүүсээр батлуулаагүй. Тэд замын дагуу тус бүр хоёр га талбайтай 58 ордоос байгалийн баялгийг авч ашиглана гэсэн ч хаанаас ямар техникээр ямар хэмжээгээр авч ашиглахаа заагаагүй. Говь нутагт ус чандмань эрдэнэ. Гэтэл зам барилгын ажилд 6240 тн ус ашиглана гэчихээд хаанаас авах эсэхээ тусгаагүй. Тиймээс бид байгаль орчны үнэлгээг хүчингүй гэж үзэж байна.
-Дүгнэлтээхолбогдохгазруудадхүргүүлсэнүү?
-Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр газар нь дээр танилцаж нутгийн иргэдтэй уулзаад ирсэн. Тэд хатуу хучилттай замын үйл ажиллагааг эсэргүүцэж гарын үсгээ зурсан байгаа. 200 гаруй хүний гарын үсэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гуравдугаар сарын 1-нд хүргүүлсэн. Бидний хүсэх зүйл зам тавих зөвшөөрлийг цуцлах явдал. Тиймээс салбарын яамны шийдвэрийг хүлээж байна. Хэрэв зөвшөөрлийг цуцлахгүй бол шүүхэд хандана. Байгалийн цогцолбор газраа хамгаалахын тулд замын ажиллагааг зогсоохоос аргагүй. Эртний амьтдын өлгий нутаг гэдэг утгаар нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан ч дэмжиж байгаа.
-Гэхдээкомпанийнханзамбарилгынажлааэхэлчихсэнгэвүү?
-Тэд өнгөрсөн жилээс эхэлсэн. Гурвантэс сумын байгалийн цогцолбор газар дээгүүр найман метр өргөн 166 км замын хөрсийг бүрэн хуулж хуссан байдалтай байгаа. Тэр хэсгийг хусахдаа 540м.куб загийг бүрэн устгасан. Үүнийг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоовол 626.4 сая төгрөгийн хохирол учраад байна.
-Тэргазрыгөмнөньтусгайхамгаалалтадавчбайсангэсэн. Яагаадгазарашиглахзөвшөөрлүүдолгогдчихов?
-Гурвантэс сумын Нэмэгт, Алтан уулын орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч байсныг шат шатаар нь болиулж, уул уурхайн компаниудад олгож ирсэн юм билээ. Үүнд нутгийн өмнөх удирдлагууд ч буруутай.
УЛААННОМОНДБҮРТГЭГДСЭНЦООХОНИРВЭСИЙННҮҮДЛИЙНЗАМЫГТАСАЛНА
Өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэх засмал зам “Говь гурван сайхан” цогцолбор газар дээгүүр 96 км, орчны бүсийн 73 км-ийг хамарчээ. Энэ зурваст дээр өгүүлсэнчлэн олон сая жилийн өмнө манай нутаг дэвсгэр дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн олдвор бүхий газрын цөм байрладагийг нутгийн иргэд болон эрдэмтэд онцолж байна. Түүнчлэн хар зам тавьснаар дэлхийд ховордож улаан номонд бүртгэгдсэн 22 цоохор ирвэсийн нүүдлийн замыг таслахад хүрчээ. Учир нь Гурвантэс сумын орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Тост уулаас Нэмэгт уулс хооронд цоохор ирвэс нүүдэллэн амьдардаг байна. Нэг дор ийм олуулаа амьдардаг нь дэлхийн хаана ч байдаггүй бөгөөд олон улсын судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг юм байна. Хоёр уулын хооронд цоохор ирвэсээс гадна хэдэн зуун янгир, аргалийн шилжилт хөдөлгөөн оршдог. Түүнчлэн хатуу хучилттай зам нь сумын малчид болон зэрлэг амьтдын усны эх үүсвэр болсон Улаан даацын булгийн эхийг дайран өнгөрч байгаа гэнэ.
Шинжлэх ухааны ач холбогдолтой газар нутагт хууль бус ажиллагаа явуулж байгаад мэргэжлийн байгууллагууд болон холбогдох газрууд удаа дараа арга хэмжээ авахыг оролдсон ч тусыг эс олжээ. Тухайлбал, ШУА-ийн Палеонтологийн төвийн удирдлагууд зам тавихыг эсэргүүцсэн албан бичиг хэд хэдэн удаа хүргүүлж байж. Палеонтологийн төвийн захирал Р.Барсболд эртний амьтан, ургамал, үлэг гүрвэлийн алдартай дэлхийн шинжлэх ухааны чухал ач холбогдолтой газарт нүүрс тээврийн авто зам барих нь хор хөнөөл учруулж болзошгүйг анхааруулж, үйл ажиллагаагаа зогсоохыг зөвлөж байжээ. Гэвч мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үл хайхарч, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хууль бусаар гүйцэтгэж эдүгээ найман метрийн өргөнтэй 200 орчим км замын хөрсийг аль хэдийнэ хусчээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: