ШӨХТГ-т зохиогч нар хандахаар болжээ
Улс төрийн байдал Монгол Улсад тогтворгүй байгаа хэдий ч ард иргэдийн ажил, амьдрал тодорхой хэмжээгээр дээшилж байгааг хүмүүсийн оюуны хэрэгцээгээр нь дүгнэж болохоор байна гэж хэлж болно. Учир нь, сүүлийн таван жилийн дотор Улаанбаатар хотод соёлын бараа тэр дундаа номын бизнес эрхлэх явдал цэцэглэн хөгжиж, үүний дотор дуучид, уран бүтээлчдийн цомог борлуулалтын ашиг, орлого тодорхой хэмжээгээр нэмэгджээ.
Энэ хэрээр сайн уран бүтээл, сайн ном, чанартай цомог худалдаанд гарч, тэдгээрийн зохиогч, уран бүтээлч нар чамгүй ашиг олж байгаа мэт харагдах боловч яг мөн чанартаа CD shop, номын дэлгүүрүүдэд ашгийн татвар хэт их өндөр төлж байгаа талаар яригдах боллоо. Хамгийн наад захын жишээ гэхэд л Hi Fi CD shop нэг цомогноос 40%-ийн татвар авдаг нь дэлхийд байхгүй өндөр хэм хэмжээ болоод байна. Үүнээс болж Монголдоо бараг монополь болчихоод байгаа тус дэлгүүрээр уран бүтээлчид цомгоо борлуулахад тун хүнд болсон гэнэ.
Иймээс энэ асуудлыг зохиогчийн эрхийн байгууллага Оюуны өмчийн газар зохицуулахгүй бол ном болоод цомог борлуулсны ашгийг дэндүү өндөр тогтоож байгаа талаар ярилцаж, хэсэг зохиогч, уран бүтээлч нар ШӨХТГазрын дарга О.Магнайд хандахаар болсон сурагтай
Монголкоммент
URL: