Ундаа чихрийн шижин үүсгэдэг
ЛОНДОН. /Би-Би-Си/. Чихэрлэг ундааг өдөрт нэг буюу түүнээс дээш лаазыг уух нь чихрийн шижин тусах магадлалыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Өдөрт нэг лаазыг уудаг хүмүүсийг сард нэг эсвэл огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин тусах магадлал нь таван хувиар их байсан гэж Европын эрдэмтэн судлаачид хэллээ.
Илчлэг ихтэй, жин нэмэгдүүлэх гол шалтгаан болдог чихэрлэг хүнс, ундааныхаа хэрэглээг хязгаарлахыг чихрийн шижингийн халамжийн төвөөс зөвлөж байна.
Хамгийн сүүлд Их Британи, Герман, Дани, Итали, Испани, Швед, Франц Нидерланд зэрэг оронд судалгаа явуулжээ.
Тэд 350 мянган хүнийг хамруулж, хоол хүнснийх нь хэрэглээний талаар судалгаа явуулахад хоол хүнсний хэрэглээ болон хорт хавдар нь уялдаа холбоотой байжээ.
“Ундааны найрлагад саармагжсан сахарын хэрэглээ нь чихрийн шижин тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Зөөлөн ундаа ууж байна гэдэг нь сахар ууж байна л гэсэн үг. Үүнийг уух тусам чихрийн шижин тусах магадлал улам нэмэгдэнэ” гэж Лондоны ” Imperial College”-ийн тэргүүлэх судлаач Дора Ромагуера хэллээ.
Г.Доржханд
МОНЦАМЭ
URL: