Хятад улс хууль зүйн тайлбар гаргав
Хятадын Ардын дээд шүүх 4-р сарын 28-ны өдөр хууль зүйн тайлбар гаргаж, олон улсын нийтийн гэрээ болон хоёр талын хууль зүйн тусламжийн гэрээний дагуу иргэний болон худалдааны гэмт хэргийг шийдвэрлэх үед хууль зүйн бичиг баримтыг хүргэх, гэрчилгээ авах хууль зүйн тусламж хүсэхэд холбогдсон агуулгыг тогтоожээ.
Хууль зүйн энэ тайлбар 5-р сарын 2-ноос хүчинтэй болно.
Хууль зүйн энэхүү тайлбарыг “БНХАУ-ын иргэний заргын хууль”, “Иргэний хэрэг, худалдааны хууль зүйн бичиг баримт болон гадаад хэлээр хэвлэгдсэн хууль зүйн номыг гадаадад хүргэх асуудлаарх нийтийн гэрээ”, “Иргэний хэрэг болон худалдааны хэргийн гэрч баримтыг гадаадаас авах талын нийтийн гэрээ”, хоёр талын иргэний хэргийн хууль зүйн тусламжийн гэрээний тогтоолын дагуу тогтоож, шүүх хорооны хууль зүйн практиктай уялдуулан боловсруулжээ.
\Сарантуяа орчуулав.\ CHINA RADIO
URL: