“Миний дэлгүүр” худалдан авагчдыг хүндлэх хэрэгтэй
Эрүүл аж төрөх үндэс болсон хүнсний аюулгүй байдлыг Монгол Улс хуулиндаа гуравдугаар сарын нэгнээс эхэлж чангатгасан юм. Тодруулбал, Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч, худалдан авагчийн эрх, үүргийг нарийн зааж өгсөн.Гэтэл энэ хууль өнөөдөр хэрэгжиж байнаа уу? Хүнсний хуулийг чангатгасныг иргэд мэдэхгүй байгаа. Хуулиар бол наад зах нь дэлгүүрийн лангуунаас хугацаа нь дуусах шахсан, эсвэл дууссан, ямар хэл гэдэг нь мэдэгдэхгүй тайлбартай бүтээгдэхүүн харахгүй гэж байсан.
Гэтэл “Миний дэлгүүр”-т бараа бүтээгдэхүүнүүдийнх нь хугацаа тодорхойгүй хэрэглэх заавар зөвөлгөө эх хэл дээр байхгүй зэрэг зөрчил байгаа нь энгийн үзэгдэл болж. Хэрэглэгчид майонезийг амархан муудаж, хордлого өгөхдөө хурдан гэдгээр нь анхаардаг ч энэ майонезны хувьд хэрэглэх хугацаа нь хадгалах градусаасаас хамаарч янз бүр учраас төөрөгдмөөр.
Хуульд бараа, бүтээгдэхүүний хүчинтэй хугацааны ядаж гуравны хоёр нь хүчинтэй байвал хилээр оруулах тухай заасан. Өөр нэгэн зүйл бол хуулинд зааснаар гаднаас импортолж байгаа бүтээгдэхүүний тайлбар, орц, найрлага, хэрэглэх заавар англи, орос, монгол гурвын аль нэг хэл дээр байх ёстой гэж заасан.
Энэ бол Миний дэлгүүр огтоос хэрэгжихгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Гадны том брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компаниуд л зарим гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн цайнд монгол тайлбар наасан нь бий. Энд хаанах нь гэдэг нь мэдэгдэхгүй шошго, тайлбартай бүтээгдэхүүнүүд л байна.
Ялангуяа хүүхдийн тэжээл “Milasan”-ыг найруулах заавар анх хэрэглэж байгаа хүмүүст хэрэгтэй. Гэтэл Монгол эсвэл түгээмэл хэл болох Орос, Англиар ч байхгүй байсан. Мөн хүнсний мөөг, даршилсан ногоонд мөн алга. Иймэрхүү хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаггүй бүтээгдэхүүнийг худалдаж авах болвол цусны даралт ихэсдэг, харшилтай хүмүүс эмзэг мэдрэмтгий учраас ямар найрлагатай, сөрөг заалт нь ямар байдгийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Тайлбар, орц, найрлагыг бүтээгдэхүүн дээр цаас наах эсвэл, дагалдах бичгийг уях байдлаар мэдээллэх боломжтой. Хүнсний аюулгүй байдал гэдэг ийм зүйл дээр ч илрэх биз ээ.
Ямартай ч Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчвөл тухайн нөхцөл байдлаас хамаарч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч төлж хариуцлага тооцуулах ёстой байдаг.
Нэг нь хууль дүрмээ сахьвал нийтэд нэг жишиг тогтох бус уу? Нөгөө талаас хэрэглэгч та авах гэж байгаа бүтээгдэхүүнээ сайтар шалгаж аваарай. Шаардлагатай бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаарай…
Үргэлжлэл бий…
Б.Дамба
Эх сурвалж: http://medeelne.mn/sp
URL: