МОНГОЛ РЭППЭР-ийг сонсоод тєрсєн сэтгэгдэл
Дамбаал ємсєж хvзvvнээсээ урт гинж унжуулж ам хамраа эрээн алчуураар ороосон хэдэн залуус гараа гозолзуулсаар хаа нэгтээ сvйрсэн ч юм уу балгас болсон тойпуун байшингууд дундаас гарч ирлээ. Урд нь явах хvзvvнээсээ гранат бололтой юм зvvсэн нэг нь надад дунд хуруугаа vзvvлж байна. Хаанаас ч юм нэг цагаан машин гараад ирлээ. Над руу гараа гозолзуулаад байсан нєхєр дотор нь суучихаж. Хувцасаа солиод хамраа тагласан алчуураа авчихаж. Хажуудаа нэг эмэгтэй суулгаад мєрєн дээр нь гараа тохчихсон (бодвол тэвэрч байгаа бололтой). Цагаан машин явсаар жигсаад зогссон баахан машины урд очоод зогслоо.
Дотроос нь нєгєє эмэгтэй дараа нєгєє хуруугаа гозолзуулдаг нєхєр бууж байна. Тэр хэд алхаснаа гэнэт чангаар:
Би од биш эвий монгол тод биш
Намайг буулгаад байгаа бvх юм уялдаатай байна гэдэг нь хамгийн гоол
Хэрэв би биш бол арктикийн сармагчин мэд
Хэцvv байх байлгvй африкийн пингуин
гэж хашгирлаа. Цааш нь баахан vг урсгаж гарсан би даанч яг юун тухай єгvvлж байгааг нь ойлгохгvй юм. Хараад байхад их уурласан байна. Дээрхи хэлсэн vгнvvд нь юу гэж байгааг би мэдэхгvй ч их гvн гvнзгий утга агуулагтай бололтой.
Хичээгээд сайн сонсоход:
Хачиг бизда нарийн эхний хачиг болсон кvйза
Хаана ч таарсан тэр муу баньд хошин царайлж хvнд заана
……………………………… шинэ крvvвийнх нь нэр нь фийжvv
ясан хэдрэг бас архичин дээр нь дахиад я***н
халтуур хийсэн дууных нь ая юу билээ лээдийй гаагаа ?
Би бол Монголд тєрсєн Монгол рэппэр
Рэп рэп рэп рэп рэппэр
Хаа ха ха ха ха хараал идсэн гадны соёл надад хамаагvй
Бид бол тусдаа хvн гайхаад байна уу п***а минь.
гэж байна. За мэдэхгvй цаашаа нєгєє vл ойлгогдом ямар ч холбоогvй vгнvvдээ урсгаж урсгаж хєєрхий нэг жижигхэн хvнийг дэвсээд алчих шиг болсон.
Энэ бол манай дээд айлын жоохон охин байнга хєгжмєєрєє орилуулж намайг нам гvм суулгадаггvй, “Жий” хэмээх этгээдийн Монгол рэппэр гэдэг дууууныыы (Хип Хоп хэмээх хєгжмийн хэмнэлд шvлгээ уншдаг шинэ тєрєл. Дуу гэж нэрлэнэ) клип гэдэг дvрсжvvлсэн дуу юм даа. Юуны ємнє хип хоп гэж мэддэггvй євгєчvvлд хандаж хэлэхэд хип хоп гэдэг бол хєгжимт яруу найраг юм. Харин дээрхи этгээдийн хэлсэн vгс бол яруу найраг.
Нэг найзын минь баяцхан найз охины тайлбарласнаар бол энэ этгээд нь нилээд нэр хvндтэй яг голыг нь олоод хэлчдэг яруу найрагч юм гэнэ. Харин эдгээр vгсээс монгол vгийн санд байдаг цєєхєн хэдэн vгийг харахад дандаа хараалын хар vгнvvд байх юм. Хар яруу найраг?. За энэ хэдэн хараалын vгнээс бусад нь харь орны ч юмуу харь гаригийн хэл байна. Хараад байхад аргагvй л энэ vгнvvдээ архирч байгаад л хэлж байнаа. Дээд айлын охины тайлбарласнаар бол энэ этгээд єєрийгєє Монголд тєрсєн жинхэнэ монгол рэппэр (яруу найрагч) харин бусад гадаад оронд байдаг Монгол рэппэрvvд бол гадны соёлыг шvтсэн єєдгvй тэнэгvvд. Худлаа гэвэл америкт байдаг нигерvvдээс намайг асуугаарай гэж байгаан гэнэ.
Ийм л яруу найргийг дvv нар минь сонсож дагаж дуулж, шvтэж биширч байна даа. Хараад байхад их vзэн ядалт, уур хорсол шингэсэн ч юм шиг, надад урам єгч, намайг баярлуулах, надад итгэл єгч нэгийг бодогдуулсан vгийг энэ дундаас ядаж ганцыг ч олохгvй. ЖИНХЭНЭ МОНГОЛ ЯРУУ НАЙРАГЧ ИЙМ БАЙДАГ ЮМ ГЭНЭ. Би бол тахир дутуу хэлээр бичсэн хорсолын дуурь гэж нэрлэнэ.
Ямар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч нь байна гэдэг амаргvй хэрэг ээ
гэж нэгэн цагт Монголын нэгэн билиг танхай яруу найрагч хэлж байж дээ. Yнэхээр vг бvрээс нь биднийгээ гэсэн асрах сэтгэл, єгvvлбэр бvрээс нь амьдралын жинхэнэ тансаг vнэн, итгэл хайр, урам зориг мэдрvvлсэн, утга яруу vгсийг хэлхэгч миний Монгол найрагчдын шvлгvvд дэлхийд ховор гэдэгт би итгэж байна.
/нийтлэлийг бичиж ирvvлсэн/ Ц.Орхон
URL: