БНАСАУ Америк иргэнийг заалдана
БНСУ-ын хэвлэл мэдээллийн 27-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын тал саатуулагдаад байгаа БНСУ удамтай Америк иргэн Кеннец Ваег удалгүй шүүхэд өгнө гэжээ.
Юньхаб агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг 27-ны өдөр хийсэн товч мэдээлэлдээ, Кеннец Баег удалгүй БНАСАУ-ын дээд шүүхэд өгнө гэжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний мэдээнд тэмдэглэхдээ, Кеннец Баегийн хэрэгт хийсэн анхан шатны шалгалт дуусч, хэрэгтэн БНАСАУ-ын төр засгийн унагахын төлөө гэм буруу хийснээ хүлээсэн, түүний гэм бурууг гэрчлэх баримт бас байгаа гэжээ.
БНСУ-ын гаралтай Кеннец Бае өнгөрсөн жилийн 11-р сарын 3-ны өдөр хөтөчийн хувиар 5 жуулчин дагуулж БНАСАУ-ын Расон хот орж, дараа нь гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм. энэ оны 1-р сард Америкийн Шинэ Мексик мужийн дарга байсан Билл Ричардсон болон Гооглтйн ерөнхий захирал Ерис Шмиц БНАСАУ-д айлчлахдаа түүнийг суллуулахаар чармайж байсан юм.
/Баатар орчуулав/ china radio
URL: