Эрдэнэтийн жолооч нар ундны усаар машинаа угааж байна

Дэлхий нийтээрээ ундны усны хомсдолд орж байгаа энэ цагт усаар тоглож байгаа орон манайхаас өөр газар байхгүй гэхэд болно. Африкийн цөлд төрсөн бол та бидний усыг хайрлах үзэл ямар байх нь тодорхой биз. Харин ч  усаар гачигддаггүй газар төрснөө аз гэж бодмоор.

Гэтэл манайхан “Чандмань эрдэнэ” хэмээн хайрладаг усаараа машинаа угааж, хий асган тоглож байна. Эрдэнэт хотод байдаг нэгэн худгаас иргэд ус авахаар очерлохоосоо илүүтэйгээр машинаа угааж байгаа дүр зураг ажиглагдах болоод удлаа. Энэ талаар тус аймгийн засаг дарга н.Зоригтоос тодруулахад “Холбогдох албаныхандаа мэдэгдээд, яаралтай арга хэмжээ аваад хариу мэдэгдье” гэв. Энэ мэтчилэн усыг хайр гамгүй хэрэглэдэг буруу сэтгэлтэй иргэн хаа сайгүй байх юм. Уух усаараа тоглодог, унасан машинаа угаалганд оруулж чаддаггүй хүмүүс ичээсэй.

А.ТЭМҮР


URL:

Сэтгэгдэл бичих