Дэлхий нийтэд АОХН-ийн VII чуулганыг хэрхэн мэдээлэв…
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ыг 20 гаруй орны сэтгүүлч, зураглаач сурвалжлахаар гуравдугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү чуулганыг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн дамжуулсныг сонирхуулъя.
BBC телевиз, сэтгүүлч Жонн Маргерит: Төрийн ордны хамгаалалт нь залхмаар их
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ыг сурвалжлах онцгой эрх миний биед олдсон юм. Энэхүү чуулганд 1100 орчим төлөөлөгчид ирсэн бөгөөд ихэнх хувийг нь Азийн орнуудын төлөөлөл багтсан байв.
Улаанбаатарт хүрэлцэн ирээд хамгийн эхэнд очсон газар бол Төрийн ордны урд байрлах Сүхбаатарын хөшөө болох түүхэн дурсгалт газарт төлөөлөгчтэй хамт хүрэлцэн ирсэн юм.
Орчуулагч маань Монгол орны энх тайван амьдрах боломжийг 1911-1921 оны хооронд амь нас, халуун цусаа урсган өнөөгийн энх амгаланг олгосон хүн бол жанжин Д.Сүхбаатар хэмээн тайлбарласан юм.
Улаанбаатар хотод 24-ний өдөр их халуун байсан. Зарим иргэд нь түрүүтэй гутал өмссөн бол зарим нь зуны углааштай харагдаж байсан. Энэ хугацаанд цаг агаар болон хүмүүсийн харьцаа их төвөгтэй санагдсан.
Хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Миний гол зорилго бол Төрийн ордонд орох чин хүсэл байсан. Уг нь төрийн ордон иргэдийн хувьд нээлттэй хэмээн орчуулагч маань хэлсэн ч орж гарах хүмүүс хязгаарлалтай харагдсан.
26-ны өглөөний 7 цаг 10 минутад Төрийн ордны хаалгаар орох боломж олдсон юм. Төрийн ордны гаднах хаалгаас авахуулаад дотор хаалга хүртэл би лав таван хамгаалалтыг даван орсон гэж болно.
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-д хүрэлцэн ирсэн ихэнх хүндэт зочид төрийн ордны гурван давхарт байрлах хурлын танхимд хүрэлцэн ирэв.
Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлэв. Тэрбээр Монгол орон ардчилсан нийгэм рүү шилжсэн орон. Эрх чөлөө бүхэн үнэ цэнээр олддог хэмээн хэлсэн юм. Энэхүү чуулганы ач холбогдол нь дэлхий нийтэд Монгол Улсын хүний эрхийн тунхаглалыг таниулах зорилготойгоор зохион байгуулсан хурдан аргаар тус улс шиг ардчиллыг өлгийдөн аваасай хэмээн хэлэв.
CCN телевиз, редактор Энни Морган: Гурав дахь ерөнхийлөгч үнэхээр хүчтэй юм
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал” ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Энэхүү хуралдаанаар Ардчилсан тусгаар улсуудыг нэмэгдүүлэх талаар ярилцах нь арга хэмжээний гол зорилго.
27-ны өдрийн 15 цагийн орчимд Хүний эрхийн тухай чуулган ордон дотор болж байхад гаднах төв талбайд “Монгол Улс хүний эрхийг хаагдмал орон”, “Гурав дахь ерөнхийлөгчийг минь сулла’’ гэсэн лоозон барьсан иргэд гадаадын төлөөлөгчид рүү орилж байв.
Энэ оронд хүний эрхийн талаар аль нь үнэн яриад байна вэ? Тооны хувьд тийм ч их иргэд цуглараагүй байсан. 20-30 хүн тэгэхдээ тэд нарын ингэтлээ хошууран хамгаалж байгаа хүн тэр хүн хэн бэ? Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр гэх хүн. Орчуулагч түүний талаар одоо эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. Эрүүл саруул бас хүйтэн шоронд оролгүй, эмчилгээ хийлгэж байхад иргэд ингэтлээ уурлах нь юуны учир вэ? Тэр хүн ямар хүн гэдгийг би мэдэхгүй. Олон сарын турш бэлдсэн энэ чуулганыг баллаж байгааг л би мэдэж байна.
Монгол бол Ази тивээс цус урсалгүйгээр ардчиллыг сонгосон орон. Энэ тухай олон ном дэвтрээс уншсан сонссон. Ардчилал гэж юу юм бэ? Дахиад л тайлагдашгүй зүйл болон үлдлээ энэ үг.
Синхуа агентлаг, сэтгүүлч Инь Хан Гү: Энэ арга хэмжээнд хотын дарга их сайн ажиллалаа
Нийслэл Улаанбаатарт “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал” энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Улаанбаатар хотын шинэ захирагч Э.Бат-Үүл энэ өндөр зэрэглэлийн дээд чуулганд зориулан автомашины дугаарын хязгаарлалтыг зохион байгуулсан, төв талбайгаа угаах ажлуудыг албан хаагчид нарт үүрэг даалгавар өгсөн байна.
Монгол оронд хаврын улирал иржээ. Хаврын улирал бол Монголчуудад халгаатай гэж хэлж болно. 27-нд болсон арга хэмжээний үеэр хаврын тэнгэр их муухай байсан гэж хэлж болно. Үе үехэн бороо орж, шуурга дэгдээд ихээхэн хүндрэл үзүүлж байгаа
харагдсан.
Монголчууд их бэлджээ. Олон сарыг ч энэ арга хэмжээнд зориулан бүтээн байгуулалт хийгдсэн харагдсан. Нэг жишээ бол төрийн ордны урд байрлах цэцэрлэг. Бараг дөрвөн хоногийн дотор барьсан гэсэн. Их хурдтай ажилласан байна.
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ыг сонирхуулж байна.
27-ны өглөөний долоон цагаас эхлэн гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчид ордны баруун хаалган дээр цугларав. Хамгаалалтын ажилчид гадаадын орнуудаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид нарыг оруулж байсан ч дотоодын сэтгүүлч нарыг оруулахгүй ихээхэн чирэгдэл учруулж байв. Тэд нарыг бараг гадаа нэг цагийн турш мандатгүй гэх шалтгаанаар оруулахгүй байсан нь сонин.
Дэлхий нийтийн стандарт бол томоохон хэмжээний хурал чуулганаар хэвлэл мэдээллийн ажилчдыг 24 цагийн өмнө зайлшгүй хэрэгтэй тоног төхөөрөмжийг байрлуулсан байх ёстой. Харин энэ удаад Монголын хэвлэл мэдээллийн ажилчдад ийм боломж олдоггүй нь харамсалтай.
Зураглаачийн хувьд гурван минут зураг авах эрхтэй, сайд нарын үгийг сэтгүүлч нар 20 минутаас дээшгүй сонсох боломжийг олгосонд гайхмаар. Уг нь хэвлэл мэдээллийн ажилтнууд энэ чуулганы хамгийн хүндтэй нэгэн байх ёстой мэт санагдана. Харин “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хуралдаан” сэтгүүлч нарт халтай байсан гэж болохоор.
Нийслэл Улаанбаатар өнгөө өөрчилсөн байдалтай зочдыг угтлаа. Өмнө нь олон удаа ирж байсан ч гэсэн Чингис хааны хөшөөг ийм ойроос харж байгаагүй юм байна. Энэ удаад энэ хөшөөг нэг алхмын наанаас харлаа. Эртний монгол бичиг бичгээр бичсэн бололтой. Хоёр эрэмгий баатраар хамгаалуулсан хажуу талдаа удам залгах хөвгүүдээ суулгасан эзэн Чингис хаан. Нийслэлийн иргэд энэ хөшөөгөө гадаадын жуулчдад харуулах их дуртай. Олон улсын чуулганаар ч гэсэн энэхүү хөшөөгөөр гайхуулах нь илт харагдаж байлаа. Хотын дарга үнэхээр сайн ажилласан гэж магтмаар байна.
Европан Таймс сонин, сэтгүүлч Жани Мишиль: Ардчиллыг бий болгосон Монголчууд
24-25-ны өдрүүдэд Монголын тэнгэр үнэхээр сайхан байсан. Дээшээ харахад хөх тэнгэр. Жуулчид тус улсын хөх тэнгэрийг харахаар хүрэлцэн ирдэг хэмээн хэлдэг. Харин 26-ны өдөр Лондоны тэнгэр мэт бүрхэг бас уйтгартай байлаа.
Улаанбаатарт ирэхээс өмнө цаг агаар их сайхан хэмээн бодож солионы ганц нэг пиджазтай ирсэн чинь даарах аястай болчихлоо.
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал” дээр дэлхийн томоохон улс төрийн хүмүүс хүрэлцэн ирснээс хамгийн анхаарал татаж байсан нь хүний эрхийн нэрт төлөөлөгч Ан Сан Сү Чи ирж Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүндэтгэлийн тэмдэг авах юм.
Тэрбээр 30-ны өдөр Нийслэлд хүрэлцэн ирэх аж. Тэрбээр юу гэж хэлэх нь анхаарлыг их татсаар байна. Нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ: “Томоохон хэмжээний чуулганыг зохион байгуулна гэдэг бол манай орны хувьд нэлээдгүй хүнд даваа боллоо. Ази тивд Монгол орон маань анх удаа ардчиллыг эх орондоо мандуулсан орон учраас энэхүү нийгэмлэгийн сүүлийн зогсоол Монголд ирсэн байх. Манай орон түүхээр баялаг агуу орон” хэмээн хэллээ.
Түүх соёлоор амьсгалж байгаа Монгол орон залуучуудын хот мэт санагдлаа. Хаашаа л харна залуус, хүүхэд багачууд. Энэхүү орны хүн амын 35 хувь нь залуучууд эзэлдэг. Миний хувьд азийн арваад улсаар сурвалжлага хийж явахдаа залуусын хот гэж нэрийдсэн хотуудаар их л явж байсан. Харин Улаанбаатар залуусын нийслэл гэж хэлмээр. Нийслэлийн хөгжил ихээхэн чамламаар санагдсан. Хүмүүсийн хэлж буйгаар Баруун дөрвөн замаас Багшийн дээд хүртэл хотын A хэсэг байрладаг гэсэн. Үүнийг ч дагаад энэхүү чуулганы ихэнх хэсэг нь хотын А хэсэг болно. Тоотой хэдэн өндөр барилгатай. Замын хөдөлгөен их саармаг, иргэдийн хувьд тогтвортой тийм л улс байна. Хөгжлөөрөө 2040 он гэхэд Азийн шинэ бараар тодорно гэсэн амлалттай байгаа Монгол Улс одоогоор тийм ч таатай бус байгаа бололтой.
72 цагийн турш Ардчилсан 120-оод орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн нийслэл Улаанбаатарыг тольдох болно. Хотын А хэсгээс харах өнгөлөг чамин зүйл ховор байх нь Английн 1960-1970 оныг санагдуулам. Хүрэлцэн ирсэн зочдыг хэдхэн хязгаарлагдмал бүсээр аялуулах нь тэдний хувьд хангалтгүй санагдсаар байна.
Чуулганаар 1200 гаруй хүмүүс Ардчиллын талаар чуулж байна. Тэд нэг зорилготой нэгджээ. Энэ бол Ардчилсан улсын тоог нэмэгдүүлэх. Энэ сайхан нэг үзэл бодол өнөөдрийн азийн ноён оргил болох Монголыг чиглүүлсэн гэж болно. Ардчилсан орон байх Ардчилсан бус орон байх нь юугаараа ялгаатай гэсэн асуултад хариулт авах гэсэн хүмүүс энэ танхимд сууж байгаа мэт.
Би төрийн ордноос гараад Монголын Хүүхдийн ордонд болох Залуусын форум руу явлаа. Залуусын форумд Монгол Улсын гадаад харилцааны сайд Л.Болд, зарим орнуудын төлөөлөл оролцсон юм.
Залуусын форум: Л.Болд. Монгол бол залуухан орон. Ардчилсан улс болоод дөнгөж 22 жилийн нүүрийг үзэж байна. Сонсоход их цөөхөн тоо ч гэсэн бид нар ардчиллыг цэцэглүүлж өдий зэрэгтээ хүргэсэндээ баяртай байна хэмээн хэлэв.
Залуусын хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл эрх чөлөө. Харин Монгол аль хэдийнээ эрх чөлөөг Монголчуудад олгосон.
Новести агентлаг: Монголын төрд авлига хэрэггүй
Улаанбаатарт “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга” амжилттай үргэлжилсээр байна.
Энэхүү чуулганд гадаадын 1200 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. Энэ сарын 30-нд хүний эрхийн нэрт төлөөлөгч Ан Сан Сү Чи хүрэлцэн ирэх юм. Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны хүрээнд одоогоор 15-аад ажил зохион байгуулагдах бөгөөд хамгийн эхэнд таван салбартаа ажлуудыг эхлүүлсэн байна. Чуулганы гол зүйл хуралдаан нь авлигын сэдвийг сонгосон нь чухал алхам боллоо гэж оролцогчид дүгнэсэн юм.
Авлигын эсрэг парламентын үйл ажиллагаа гэсэн сэдвийн дор явж өндөрлөв. Монгол орон 2012 оноос эхлэн авлигын эсрэг тууштай тэмцэж, авлига авсан төрийн түшээдийг сэнтийгээс нь буулгах ажлыг эхлүүлсэн нь олны ташаалыг хүлээж чадсан юм.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалт Монгол Улсад анх удаагаа зохиогдож байгаа юм. Тиймээс Монголын төрд авлига хэрэггүй.
Б.Дэлгэрцэцэг
Нийслэл таймс
URL: