Хэтэрхий царайлаг төрөх ч дэмий юм аа

Саудын Арабт гурван эрийг хэтэрхий царайлаг төрснийх нь төлөө эх орноосоо албадан гаргажээ. Саудын Арабт жил бүр болдог “Эр-Рияд” хэмээх соёл, урлагийн наадмын үеэр нэгэн хөгжилтэй ч гэмээр бас бухимдмаар ч гэмээр үйл явдал болсон байна. Учир нь наадмыг зохион байгуулагчид АНЭУ-аас ирсэн гурван төлөөлөгчийг хэтэрхий дур булаам байна гэж үзжээ. Нэг үгээр хэлбэл тус наадмыг үзэхээр ирсэн эмэгтэйчүүд түүний гоо сайханд сэтгэл алдарч, дурлах вий гэсэндээ ийм шийдвэр гаргасан аж. Саудын Арабын хуулиар бол лалын шашинт эмэгтэйчүүд ураг төрлийн бус эрчүүдтэй ярилцах ч эрхгүй байдаг аж. Тиймээс шашнаа дээдэлдэг тус улс ийнхүү эх орноосоо царайлаг төрснийх нь төлөө гурван эрийг хөөсөн байна.
Түүнийг хэр царайлаг болохыг та ч бас дүгнэж болно шүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих