Хүн худалдаалах гэж оролдсон этгээд баригджээ

Хүн худалдаалах гэж оролдсон этгээд баригджээ

Өнгөрсөн долоо хоногт “Такси барих гэж байгаад хүний наймаанд өртөх шахжээ” гэх нэртэй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан.

Харин энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” плазагийн зам дээрээс такси барих гээд таксинд суух үед нь жолооч түүний гар утсыг нь булааж, хаалгаа түгжин Нарны замаар явсан байна.

Энэ үед бүсгүй хаалганы түгжээг тайлж машинаас үсэрчээ. Ингээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох гэлээ хэмээжээ.

Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаж, Дархан-Уул аймгийн харьяат А болохыг тогтоон саатуулсан байна.

Түүнийг ямар зорилгоор үйлчлүүлэгч эмэгтэйн гар утсыг булааж, хаалгаа түгжин явсныг тогтоохоор шалгаж байна.

Г.Мянгаа


URL:

Сэтгэгдэл бичих