Чойжин ламын сүм музейг сэргээн засах нэрийдлээр нурааж байна

choijin21Чойжин ламын сүм музейг сэргээн засах нэрийдлээр нурааж байгааг иргэд илчлэн зүй бус энэ үйлдлийг эсэргүүцэн нэгдэж хэвлэл мэдээллээр дамжуулан үнэт өв соёлоо хамгаалахаар дуу хоолойгоо хүргэж байна. Бид түүхч Б.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад “ Өнгөрөгч 10 сард засварын ажил хийгдэж эхэлсэн юм байна лээ. Гэвч тэр үед сүмийн ханыг засан сэргээх биш нураасныг гэрэл зургаар баталгаажуулж авсан байгаа. Одоо дахин нураахаас сэргийлж бид эсэргүүцэн нэгдэж байна. Бид үр хойчдоо үзүүлж харуулах, Монгол гэж бардамнах өв соёлгүй болоход хүрээд байна.

 

Үнэхээр сэтгэл өвдөж байна. Үүнийг хариуцан хийж буй улсууд яагаад түүх соёлын хосгүй үнэт өв гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй юм бэ, хэрхэн яаж арчилан хамгаалах, сэргээн засварлах вэ гэдгийг мэддэггүй юм бэ гэдгийг үнэхээр гайхаж байна. Энгийн бид нар хараад л харамсаж, халаглаж байхад яагаад ийм тоомжиргүй ханддаг юм бол гэдгийг үнэхээр гайхаж байна. Сүмийн хөх тоосго хагарч эвдрээгүй зүв зүгээр байхад нураагаад шинэ тоосгоор барих гээд бэлдсэн байна.

 

Хоёр тоосгыг харьцуулаад барихад хөх тоосго илүү нягтаршилтай, чанартай илүү хүнд байна гэтэл одоогийн улаан тоосго хөөсөнцөр хавтан шиг хөнгөн байсан. Сүмийн хаалгыг хүртэл сэргээн засварлаагүй, авч тавиад шинээр хийсэн байна. 100 жилийн түүхтэй музейн зургуудыг амар хялбараар будаж, өнгөлөн далдалж бүдгэрүүлэн устгаж байгааг л бид харж байна. Хуучин байсантай харьцуулан хархад хэлэх үг олдоогүй.

 

Ганц үүгээр зогсохгүй шинэ байшин барих нэрээр маш олон түүхийн дурсгалт байшингуудыг нурааж байна. Жишээ нь: МУИС-ийн ард байдаг Манзушир хутагтын амьдарч байсан байшин, Богд хааны ордон музей гэх мэт. Хэрвээ ард иргэд бид энэ бүхний эсрэг тэмцэхгүй, ярисаар суувал өв соёлууд устан үгүйрсээр дуусна. Тиймээс л Монгол хүн бүр энэ үнэт өвөө авч үлдэхийн төлөө тэмцэж иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй юм” хэмээн ярьсан байна.

http://tvmongolia.mn/read/461


URL:

Сэтгэгдэл бичих