Э.Ууганбаяр: Шалиг, шоучин залуугийн дүрд тоглолоо гэж шүүмжилдэг

d1bafcb72cc7346cbigШинэ, сонин, содонбүгдийгбидхавраасмэдэрдэг. ЭнэхаврыншинэбассонинсодонзүйлийгНайзуудтеатрэхлүүллээ. Иххотынэрхэмсэг, ганганзалуустзориулантэдГэнэтийнбэлэгхэмээхромантикжүжгээтайзнаатавиадбайна. НэрнээсэээхлээдсодонбассонирхолтатсанжүжгийнголдүрийгбүтээсэнЭ.Ууганбаяртайярицлаа.

 

-Шинэжүжгээтайзнаатавьжбайгаадбаярхүргэе. Жүжгийннэрсонинбассодонсанагдлаа. Яагаадингэжнэрлэхболсонталааряриагааэхлэхүү?

-Энэ жүжиг дэлхийн маш олон орон тавигдаж байсан. Харин энэ удаа манай улсад орчуулан тавьж байна. Гэхдээ шууд орчуулаад тавьж байгаа гэхээс илүү монголчилж тавьж байна. Энэ зохиолыг манай зохиолч Ж.Оргилсайхан  бидэнд “Нарийн ногооны салат” гэдэг нэртэйгээр бичиж өгсөн юм. Харин бид хавар болж байгаа учраас залуучууддаа “Гэнэтийн бэлэг” нэрээр баръя гэж шийдсэн. Манай бүрэлдэхүүний хувьд ч гэсэн ойрд тайзан дээр харагдаагүй хүмүүс тоглож байгаа. Дуучид, бүжигчин, жүжигчин гээд бүгд гэнэтийн байсан учраас “Гэнэтийн бэлэг” гэж нэрлэсэн. Хэзээ, хаана, хэнд, юу барьж байгаагаас хамаараад гэнэтийн болдог. Харин манай жүжигт бүгд гэнэтийн бүх зүйл нь ээдрээтэй болж байгааг харуулдаг.

-Энэжүжгээрээза­луустюугхаруулахыгзорив. Романтикгэхээрнэлээдуянгынжүжигбай­гааболовуу. Жүжгийнонцлогньюувэ?  

-Дөрвөн насны бүс­гүйчүүдийн хайр дурлал, амьдралд хандах хандла­гын талаар захиалж би­чүүл­сэн зохиол. Энэ жүж­гээрээ 19, 29, 39, 49 настай бүсгүйчүүдийн амьдрал хайр дурлалыг харуулсан. Миний хувьд хайр дурла­лаа бизнес гэж ойлгосон залуугийн дүрд тоглож байгаа. Энэ бол хамаагүй ярих, оролдох сэдэв биш. Хүний дотоод сэтгэлд нууц байдаг зүйлийг хошин инээдмийн болгон ил гар­гаж  байгаагаараа онцлог. Мөн түүнийгээ илэр­хийлж гаргахдаа дуу бүж­гээр илэрхийлсэн. Дуутай, бүжигтэй, инээдмийн бас хөнгөн гунигтай жүжигтээ жанр тодорхойлох хэрэг гарсан. Ингээд най­руу­лагч, продюссертэйгээ ярьж байгаад романтик гэж нэрлэсэн. Романтик гэдэгт бүх утга агуулагдаж байдаг.

 

-Таныхувьдтайздэл­гэ­цийннэлээдолонбүтээ­лийнголдүрдтоглосон. Харинэнэудааөмнөхдүрүүдээсялгарахонцлогюубайв

-Хүмүүс намайг дан­даа л шалиг, шоучин за­луу­гийн дүрд тоглож байх юм гэж шүүмжилдэг. Яг үнэн хэрэгтээ ганц олдож байгаа залуу насандаа тоглож л байя гэж боддог шүү. Энэ жүжгийн хувьд бүсгүйчүүдийг ашиглаж байна гэж боддог өөртөө илтгэлтэй дэврүүн залуу жүжгийн төгсгөлд өөрөө хэрхэн ашиглуулж байс­ныг өгүүлдэг Цэнгэл гэдэг залуугийн дүрд тоглож байна. Ер нь бодоод бай­хаар эмэгтэйчүүд эрчүүд намайг ашигласан, хуур­сан гэх үгийг их хэрэг­лэдэг. Гэтэл үгүй. Эрчүүд чинь зүрх сэтгэлтэй. Хүй­сийн ялгаатай боловч ижил­хэн шүү гэдгийг харуулахыг хичээсэн. Ми­ний хувьд эрчүүдээ өмөөрч дуугарах гэж хи­чээ­лээ. Дандаа л муу хэ­лүү­лээд байдаг. Эрчүүд хайр халамж, эрх мэдэл, эрч хүчийг хүсдэг. Тэгвэл яагаад энэ бүгдийг өөрийн болгож болохгүй вэ гэдэг үүднээс энэ дүрд ажиллаж байна. Гэхдээ ээж, ахдаа хайртай их хотын нэгэн залуугийн дүрд тоглож байна. Миний өмнө бү­тээж байсан дүрүүдээс юугаараа өөр байгааг үзэг­чид тунгаах биз.

 

-Хамтрантоглогчид­тойгоохарилцахадхэрбайв. ЖүжигтКивихамт­ла­гийндуучинУкабастогложбайгаа. Ойлгол­цоходямарнэгэнсаадбэрхшээлучравуу. Магад­гүймэргэжлийнжүжигчинбишучраасажиллахадасуудалбайвуу

-“Найзууд” театр бо­лон манай гэр бүлийн бү­тээл учраас дүрийн сон­гол­тыг би хамт хийсэн. Хүмүүс “Яагаад энэ жү­жигчдийг сонгож авсан юм бэ. Мэргэжлийн бус хүн тоглуулж байна” гэж асуудаг. Гэтэл бүгд мэр­гэж­лийн хүмүүс. Ука гэ­хэд л дуурийн дуулаачийн ангийг төгсч байгаа. “Guys”-ийн Лхагвааг дуу­чин, реппер гэдэг. Гэтэл Лхагва бол мэргэжлийн жүжигчин. Тэгэхээр бүгд л мэргэжлийн хүмүүс. Хү­мүүс өөрт нь хамгийн тү­рүүнд хүрсэн сэтгэгдлээ­рээ аливаа юмыг хүлээж авдаг учраас тэгж ойлгоод байх шиг байна.Бүгд тай­зан дээр ажилладаг турш­лагатай хүмүүс. “Киви”-ийн Укатай ажиллахад хувийн зан чанар болоод зохион байгуулалт сайтай байдаг учир хамтарч ажил­лахад урамтай. Мэдэхгүй зүйл гарахад нь бид мэр­гэжлийн хүмүүс учир зааж өгдөг. Ер нь бид бүгд ха­рилцан бие биенээсээ суралцдаг залуу уран бү­тээл­чид юм. Мэргэжлийн байна уу мэргэжлийн бус байна уу гэдгийг үзэгчид дүгнэдэг. Түүнээс биш хэн нэгний хийрхлээр хэлдэг зүйл биш. Тийм учраас өөрийн гэсэн байр суурь­тай, үзэгчидтэй, хийж бүтээсэн зүйлтэй мэргэж­лийн хүмүүс хамт нэг тай­зан дээр тоглож байна. Бидний ганц зөвшөө­рүүлж байгаа зүйл нь мюзикл. Яагаад гэхээр бид дуулж, бүжиглэж байна.

 

-“Найзуудтеатрынхоёрдахьуранбүтээлтайзнаатавигдажбайна. Жүжгийгүзэгчидхэрхүлээжавчбайна?

-Үзэгчид жүжигчдийг гарч ирэх бүрт алга ташиж байгаа. Дуугаа дуулаад дуусахад нь алга ташиж байна. Бараг тус тусдаа номер үзүүлж байгаа юм шиг хүмүүс хүлээж авч байна. Ялангуяа шууд үнэ­нийг тайзан дээрээс ямар нэгэн байдлаар нууж хаахгүйгээр гаргаж байгаа учраас үзэгчид омогшиж алга ташиж байна. Тий­мээс манай жүжиг үзэгч­дэд хүрч байгаагийн нэг илрэл гэж бодож байгаа.

-Танайтеатрындараа­гийнуранбүтээлийнтөлөвлөгөөгарсануу?

-Жүжгээ амжилттай тоглож дуусаад кино хий­нэ. Тайзны уран бүтээл 30-35 мянган хүнд хүрдэг. Харин бид үзэж амжаагүй хүмүүстээ зориулж кино хийхээр төлөвлөсөн.

 

ЖүжгийннайруулагчБ. Уянгаасцөөнасуултадхариуавлаа.

Б.Уянга: ЗОХИОЛООДАХИНДАХИНШИНЭЧИЛЖШҮҮСИЙГНЬШАХСАН

-”Гэнэтийнбэлэгжүжигтаныбиедаажнайруулсананхныуранбүтээлгэсэн. Хэрхугацаазарцуулав?

-Хоёр жилийн өмнө энэ зохиолыг тайзнаа та­вих санаа гаргаад жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Зохиолоо дахин дахин шинэчилж шүүсийг нь шахсаны эцэст тайзнаа гаргаж байна. Жүжигчид­тэйгээ нэгдүгээр сараас эхлэн ажилласан.

-Дуулах, бүжиглэх, жүжиглэхгээднэлээдолонталынавъяасыгжүжигч­дээсшаардсан. Хариннайруулагчаасямарчад­варыншаардсанбол?

-Миний жинхэнэ мэр­гэжил бол хөгжимт теат­рын, мюзиклын жүжиг­чин. Оюутан байхаасаа энэ чиглэлийн уран бүтээ­лийг судалж эхэлсэн. Мон­гол болон гадаадад тавигдаж байгаа бүгдийг л сонирхож эрэл хайгуул хийсэн. Анх удаа өөрсдөө ийм төрөлд бие даан ажил­лаж байна. Анх удаа най­руулж байгаа учир турш­лага дутах асуудал байсан. Гэхдээ олон жилийн су­дал­гаа байсан учир нэг их хүндрэл гараагүй. Зохиол маань дэлхийн хамгийн олон оронд тавигдсан гэд­гээрээ Гиннесийн амжилт тогтоосон жүжиг. Манай­тай зэрэгцээд Орост бас тавигдаж байгаа. Фран­цын инээмийн зохиол. Маш олон сонголтод ор­сон өнөөгийн манай ний­гэмд бий болсон ариун хайр гэж байхгүй болсон талаар үзүүлж байгаа. Амьд­ралыг зугаа цэнгэл талаас нь хардаг болсон залуугийн тухай харуул­сан. Энэ залуугийн сон­голтоос болж түүний хайр нь юу болж дуусч байна. Тиймээс жинхэнэ нан­дин, ариун хайраа сонгох хэрэгтэйг харуулах гэж хичээсэн.

-Манайханаливаазүй­лийгшүүмжлэххандлаганэлээдбайдаг. Жүжгийгүзсэннайзнөхөд, багш, ахмадуранбүтээлчидямармагтаал, шүүмжлэлийгхэлсэнбол?

-Саяхан СУИС-ийн найруулагч, жүжгийн сур­гуулийн тэнхимийн багш нар үзсэн. Дараа нь уул­захад санаа оноогоо нэ­лээд хэлсэн. Өнгөлөг сай­хан жүжиг болсон байна гэж магтсан. Ер нь айхтар шүүмжлэлтэй зүйл хэлээ­гүй. Мэргэжлийн бус жү­жиг­чид ажилласан байна гэдэг шүүмжийг л тавьсан.

-Найзуудтеартынанх­ныуранбүтээлдэлгэцийнхбайсанболэнэудаатайз­ныуранбүтээлтавилаа. Магадгүйдараагийнуранбүтээлньөөртөрөлжанрынхбайхболовуу?

-Бид хаана шинэ содон соргог зүйл байгааг хайж эрэлхийлж хийнэ. Гэхдээ энэ жилдээ багтаагаад тайз болон дэлгэцийн нэг нэг уран бүтээл гаргахаар төлөвлөсөн.

Polit mn


URL:

Сэтгэгдэл бичих