Эрдэнэс Таван толгойн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өлсгөлөн зарлаж байна

- Та өлсгөлөн зарлаад хэр удаж байна?
- Өчигдөр орой бую 4 сарын 26 ны 19 цаг 30 минут өлсгөлөнгөө албан ёсоор зарласан.
- Энэ өлсгөлөн ямар нэгэн улс төрийн зорилготой юу?
- Үгүй ээ энэ бол зөвхөн ажилчдийнхаа эрх ашгийг хамгаалан ажлын байрны эрх чөлөө, бас бус асуудлыг удирдлагын түвшинд яаралтай авч үзэн шийдүүлэх санал хүргүүлээд сар гаруйн хугацаа өнгөрсний дараа ямар нэгэн тайлбар амаар болон бичгээр гаргаж өгөлгүй хугацаа хожиж байгааг эсэргүүцсэн Үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд зарлаж буй өлсгөлөн. Түүнээс ямар нэгэн улстөрийн асуудал энэ тэр байхгүй
- АОХН-ийн төлөөлөгчид Улаанбаатарт ирсэн байгаа. Мөн МАХН-ынхан ч жагсаал хийсэн. Энэ бүхэнтэй холбоотой гэж хүмүүс хардаж байна?
- Би түрүүн хэлсэн. Энэ бол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалан удирдлагуудтай хамтын ажиллагааны 3 заалт бүхий гэрээ байгуулах талаар л шаардлага тавьсан нойтон өлсгөлөн. Тэгээд ч бид өглөө 7 гоос орой 20 цаг хүртэл ажилдаг болохоор ачаалалдаа болоод юун зурагт радио манатай амрахаа л боддог. Хилээд хэд хоногийн өмнө нэг тиймэрхүү зүйл сонсож л байсан. Харин болж байгааг нь өөрөөс чинь дууллаа.
- Таниас өөр хүн энэ өлсгөлөнд оролцож байгаа юу?
- Одоохондоо үгүй. Манай 2 ээлжийн 80 гаруй хүн дэмжиж зарим нь хамт өлсгөлөн зарлах тухай яригдаж л байна. Гэхдээ одоохондоо зарим байдлаар өлсгөлөн зарлахыг түр хойшлуулаад байна
- Удирдлагууд чинь таны саналыг хүлээж авч байна уу?
- Ярилцаж л байна
- Амралтын өдрүүд таарчихлаа. Шийдэлд хүрч чадна гэж бодож байна уу?
- Манай эндэх удирдлага амралтын өдөргүй ажилдаг. Харин Улаанбаатарт байгаа нь яаж ажиллах нь мэдэхгүй. Зарим зүйл дээр зөвшилцөлд хүрч л байна
- Тохиролцоонд хүрэхгүй бол нойтон өлсгөлөнгөө хуурай болгоно гэж ойлгож болох уу?
- Энэ талаар хараахан шийдээгүй байна.
Өлсгөлөнгийн явц, Эрдэнэс Тавантолгойн ҮЭ-ийн дарга Эрдэнийн талаарх мэдээллийг бид түргэн шуурхай хүргэж байх болно.
Д.Батсүх
URL: