“Монгол газар”, “Жамп”, “Эм Жи Эйч”, “Сити такси” зэрэг татварын өрөөр тэргүүлэгчдийг нэрлэж байна

 8278_508

-Татварын өрөөр тэргүүлэгч “Монгол газар”, “Жамп” компани битүүмжлэгдэж, “Алтан Дорнод Монгол” TOP-150 жагсаалтад оржээ-

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 152 аж ахуй нэгж, 34.7 тэрбум төгрөгийн татварын өртэй. Эдгээр аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёр ч банкны дампуурлын хэрэгт нэр холбогдсон “Монгол газар” түүний охин компани болох “Эм жи эйч” компани тэргүүлж  байна.

Түүний араас шатахуун,импортлогч, ШТС,  уул уурхайн үйлдвэрлэл, эрхлэгч “Жамп” компанийн нэр цохиж явсан нь олны анхаарлыг татах биз ээ. Одоогоор татварын өрөөр тэргүүлэгч энэ хоёр компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь Татварын Ерөнхий газрын нэхэмжлэлээр түр зогсоож, “Монгол газар”, “Эм жи эйч”, Жамп” компанийг битүүмжлээд байна.

Гэвч эдгээр аж ахуйн нэгжийн битүүмжилсэн хөрөнгө нь худалдан борлуулах боломжгүй, эвдэрхий техник, түрээсийн байрнаас өөр зүйл байдаггүй гэнэ. Улс ард түмний баялагийг олборлох үйл ажиллагаа явуулж байсан эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ийн зогсоосон ч охин компаниудаараа дамжуулан үйл ажиллагаа явуулсаар байна.

Түүнчлэн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр тодруулдаг TOP 150 аж ахуйн нэгж шалгаруулалтаас TOP хэмээх өргөмжлөл хүртсэн “Алтан Дорнод Монгол” компанийн татварын өрөөр нэлээд дээгүүрт явж байгаа.

Ямар үндэслэлээр энэ компанид Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас TOP гэх өргөмжлөл өгсөн нь сонирхол татлаа. ОХУ-ын иргэн С.В.Паушокийн мэдлээс Монгол Улсын иргэн Г.Ганболдын нэр дээр шилжээд байгаа энэ компанийн дараа “Сити такси, “”Эрдэс холдинг”, Ханийн материал” Эм Жи Эйч” зэрэг аж ахуйн нэгжийн нэрс “хар жагсаалталт”-д багтжээ.

Ингээд татварын томоохон өртэй 21 аж ахуйн нэгжийн нэрийн өрийн үнийн дүнгийн хамт хүргэж байна.

/mongolcomments/


URL:

Сэтгэгдэл бичих