“Петровис” А-80 бензин дутуу шахдаг нь илэрчээ

big_80277272Мэргэжлийн хяналтын газрын  “Петровис” компанид  хийсэн шалгалтаар А-80 бензинийг дутуу шахаж байсан нь тогтоогджээ. Тухайлбал нэг минутад 40 литр бензин шахах ёстой ч 20 литрийг шахаж байжээ.

Шатахуун түгээх станц болгонд дотоодын хяналт байдаг. ”Петровис” компанийн дээрх байдал санаатайгаар эсэхийг дахин нягталж шалгах юм байна. Хэрвээ Петровис компани санаатайгаар ийм үйлдэл хийсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжлийн нийлмэл байдлыг хангах тухай хууль,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хангах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Б.Заяа

http://www.montsame.mn/index.php?com=news&id=2013042330


URL:

Сэтгэгдэл бичих